ОХУ болон Туркийн ерөнхийлөгч Владимир Путин, Режеп Тайип Эрдоан нар утсаар ярьж, ирэх 4 дүгээр сард Москва хотноо хийх дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцжээ. “Хоёр удирдагч ирэх 4 дүгээр сард Москва хотноо болох Орос, Турк хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн 8 дахь удаагийн хуралдааны бэлтгэл ажлыг хэлэлцлээ” гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Путин Эрдоанд төрсөн өдрийн халуун баяр хүргэж, түүний Орос-Туркийн харилцааны хөгжилд оруулсан хувь нэмэрийг өндөр үнэлсэн байна. 4 дүгээр сарын 8-нд Москвагийн Их театрт Путин, Эрдоан нар орон хооронд зохиогдох соёлын, аялал жуулчлалын жилийн нээлтэд оролцох юм байна. Хоёр удирдагч хамгийн сүүлд энэ сарын 14-нд Сочид уулзаж байсан. Энд Сирийн асуудлаарх гурван талт уулзалт болсон юм.
| Путин, Эрдоган нар утсаар ярилаа | ||
| Үзсэн: 1206 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.