Шууд Chart

“Тамир” кино театрын нээлт боллоо

2019-03-01 11:53:25

Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Тамир” кино театрын үйл ажиллагааг эхлүүллээ.

Тус кино театр нь анх 1976 онд ашиглалтад орсон хэдий ч сүүлийн 20 гаруй жил зориулалтын дагуу ашиглаагүй, урлагийн тайз хэлбэрээр ашиглаж байжээ.

Харин өнгөрсөн 2018 онд нийт 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүний суудалтайгаар засварлан тохижуулж, сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий кино театрын зориулалтаар ашиглах техник хэрэгсэл, дөрвөн төрлийн автомат тоглоомыг суурилуулсан ба ийнхүү ашиглалтад өгөөд байна. Хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, шинээр гарсан кино үзвэрүүдийг цаг алдалгүй үзэх театртай болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа. 

Архангай аймагт өмнө нь гарч байсан үзвэр үйлчилгээнүүд Хөгжимт драмын театрт гардаг байсан бол ийнхүү шинэ кино театр нээгдсэнээр дуу дүрсны өндөр чанартай, сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий кино театрт үзвэр үйлчилгээ өдөр бүр үзэх боломжтой болж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Тамир” кино театрын нээлт боллоо  
Үзсэн: 1237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй