Ханойд болсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт хугацаанаасаа өмнө дууссаны гол шалтгаан нь америкчууд Пхеньянаас холгүй орших уран баяжуулах нууц үйлдвэрийг хаах шаардлага тавьсан явдал гэж британийн “Сандэй таймс” сонин нотолж байна. Сонин энэ тухай мэдээлэхдээ: хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгост орогнол авсан Лондон дахь БНАСАУ-ын элчин сайдын яамны ажилтан асан Тэ Ён Хо-гийн хэлснээс иш татжээ.
Энэ хүний үзэж байгаагаар, талууд уран баяжуулах нууц үйлдвэрийн асуудлаас болж дүнгийн баримт бичигт гарын үсэг зураагүй юм байна. Сонинд бичиснээр, энд БНАСАУ-ын нийслэлээс холгүй, хэдхэн километрт орших Чхоллима хотод орших байгууламж яригдаж байгаа юм байна. Ханойн уулзалтын үеэр АНУ энэ үйлдвэрийн талаар мэднэ гэдгээ хэлж, устгахыг шаардсан ч БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун үүнээс татгалзаж, үүгээр яриа хэлэлцээ өндөрлөсөн гэж сонин нотолж байна. “Сандэй таймс” сонины мэдээгээр, АНУ-ын тагнуулын газар БНАСАУ-д уран баяжуулах бас нэг нууц үйлдвэр бий гэдгийг эртнээс мэдэж байжээ. Калифорни мужийн Монтерей хотод орших олон улсын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан гэрэл зургийг судалж, уран баяжуулах бас нэг нууц үйлдвэр байгааг олж тогтоосон юм байна.
Ерөнхийлөгч Трамп уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр: Умард Солонгосын тал тус улсын эсрэг тогтоосон хоригийг бүр мөсөн устгасны хариуд Йонбений цөмийн байгууламжийг бүрэн устгах санал тавьсан, АНУ-д энэ таалагдаагүй тул татгалзсан хариу өгсөн гэж мэдэгдсэн. Тэгвэл БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ли Ён Хо: Пхеньян хоригийг АНУ-ын ерөнхийлөгчийн нотолж байгаачлан бүрэн бус хэсэгчлэн цуцлахыг шаардсан гэсэн. Хоригийг цуцалсны хариуд Умардын тал Йонбений цөмийн байгууламжийг бүр мөсөн устгах, цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоож байгаагаа бичгээр ч баталгаажуулахад бэлэн гэдгийг Ли Ён Хо сайд хэлж байсан.
Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ: БНАСАУ-ын байр суурь өөрчлөгдөхгүй, АНУ дахин нэг дээд хэмжээний уулзалт хийх санал тавилаа ч энэ байр суурь өөрчлөгдөхгүй гэдгийг цохон тэмдэглэсэн.
| Цөмийн нууц үйлдвэрээ хаахыг шаардсанаас болж уулзалт хугацаанаасаа өмнө дууссан | ||
| Үзсэн: 698 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.