Шууд Chart

Дорнод-БНХАУ-ын үзэсгэлэн худалдаа Шанхай хотод нээгдлээ

2019-03-03 17:00:00

Бүс нутагтаа хамгийн томд тооцогддог импорт, экспортын бараа бүтээгдэхүүний 29 дэх удаагийн Дорнод-хятадын үзэсгэлэн худалдаа Шанхай хотод нээгдлээ. Дөрөв хоног үргэлжлэх энэ арга хэмжээнд энэ жил хятадын 4500 гаруй, гадаадын 450-иад компани оролцож байна.

126,5 мянган шоо/метр талбайд байрласан үзэсгэлэнг бэлэн хувцаснаас авахуулаад орчин үеийн амьдралын хэв маяг гэсэн 5 хэсэгт хувааж, 5800 гаруй павильон байрлуулсан байна. Хятадын Гаалийн газрын мэдээгээр, 2018 оны дүнгээр хятад улсын гадаад худалдааны эргэлт 9,7 хувиар буюу 30,51 их наяд юань буюу 4,55 их наяд доллараар өссөн түүхэнд урьд өмнө байгаагүй амжилт гэнэ. Импорт, экспортын бараа бүтээгдэхүүний Дорнод-хятадын үзэсгэлэн худалдааг 1991 оноос хойш жил бүр зохион байгуулж, хятадын 9 муж оролцдог бөгөөд энэ үзэсгэлэн үндсэндээ Хятад улсын гадаад худалдааны барометр хэмээн тооцогддог.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорнод-БНХАУ-ын үзэсгэлэн худалдаа Шанхай хотод нээгдлээ  
Үзсэн: 1388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй