Шууд Chart

АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулилтаа зогсоохоор шийджээ

2019-03-03 14:22:18

АНУ, Өмнөд Солонгос хоёр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг хурдасгахын тулд команд-штабын “Ки Ресольв”, “Фоол Ийгл” хээрийн  хамтарсан сургуулилтаа зогсоох шийдвэр гаргасан тухай “Ренхап” агентлаг уламжилж байна. Агентлагийн авсан мэдээгээр, Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Чон Гён Ду АНУ-ын батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахантай утсаар ярьсныхаа дараа ийм шийдвэрт хүрчээ.

“Сайд нар ийнхүү урьснаар хоёр орон Солонгосын хогийн байдлыг намжаах дипломат хүрч чармайлт, мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг дуусгахын төлөө гэдгээ нотлон харууллаа” гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ. Мэдээллийн “Ройтерс” агентлаг энэ сарын 1-ний өдөр Америк болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид жил тутам хийдэг цэргийн хамтарсан сургуулилтын цар хүрээг хумих шийдвэрт хүрсэн тухай мэдээлж байсан. “Ренхап” агентлаг өнгөрсөн 2-р сарын эхээр Сөүл, Вашингтон хоёр энэ онд хийгдэх цэргийн хамтарсан сургуулилтаа АНУ-ын ерөнхийлөгч болон БНАСАУ-ын удирдагчийн хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт дууссаны дараа хийхээр тохирсон тухай мэдээлж байлаа. Харин одоо АНУ, Өмнөд Солонгос хоёр цэргийн хамтарсан сургуулилтыг бүрэн зогсоох нь Солонгосын хойгт энх тайван тогтоох үйл хэргийг хурдасгана гэж үзсэн бололтой.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулилтаа зогсоохоор шийджээ  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй