Шууд Chart

“Монгол ногоо” төсөл хэрэгжсэнээр өрхийн тариаланчид нэмэгджээ

2019-03-05 10:31:50

ДЭМБ-аас хүнсний ногооны хэрэглээгээ нэмэгдүүлж, хоногт насанд хүрсэн хүн 400 граммаас багагүй ногоо идэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Ингэж чадвал хорт хавдрын тохиолдлыг гурав дахин бууруулах боломжтой судлан гаргажээ. Тэгвэл энэ үйл ажиллагааг дэмжиж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулж, өрхийн орлогод бодитой хувь нэмэр оруулах зарчмаар Монгол ногоо төслийг Баян-Өндөр сумын жишиг гудамж, аж ахуй нэгж, өрхүүдэд амжилттай хэрэгжүүлж байна.

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Монгол ногоо” төсөл 2016 оноос манай улсад хэрэгжиж,2017 оноос Орхон аймаг Баян-Өндөр сум хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд. Тус хөтөлбөр нь долоон жилийн хугацаатай Монгол улсад хэрэгжиж, төслийн хугацаанд төсөл хэрэгжүүлэгчид хүнсний ногооныхоо 80 хувийг дотоодоосоо хангадаг болох юм. Үүний тулд ногооны нэр төрлийг сайжруулахаар ажиллаж байна. Монгол ногоо төсөлд Баян-Өндөр сумын 20 гаруй өрхийг хамруулаад байна.

 Монгол улс 34 мянга гаруй тариаланчтай. Харин хүнсний ногооны зах зээл нь 320 гаруй мянган тоннын багтаамжтай. Үүний 40 гаруй хувийг дотоодоосоо хангадаг байна.Харин Орхон аймаг нь 2017 оны статистик тоон мэдээллээр 436 тариалан эрхлэгч Баян-Өндөр сумд бүртгэлтэй байсан бол тариаланчдыг дэмжсэн дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр 2018 онд тариаланчдын тоо 833 болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 2017 оноос өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөр Баян-Өндөр сумд хэрэгжиж нийт 700 өрх 16,8 га талбайд өрхийн  тариалалт  эхлүүлж, тариаланчдын тоо хэмжээг нэмэгдүүлсэн байна. Монгол ногоо төсөл энэ онд ч үргэлжилнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Монгол ногоо” төсөл хэрэгжсэнээр өрхийн тариаланчид нэмэгджээ  
Үзсэн: 3037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй