Цахилгаан эрчим хүчээр ажилладаг тээврийн хэрэгслийг хэрэглэгчдийн тоо өссөөр байна. үүнийгээ дагаад олон төрөл загварын цахилгаан автомашин, мотоцикл дэлхийн зах зээлд танилцуулагдсаар байна. эдгээрээс Zero компанийн танилцуулсан дэлхийн хамгийн хурдан төдийгүй хүчирхэг гэх тодотголыг зүүгээд байгаа цахилгаан хөдөлгүүртэй “SR/F” нэртэй мотоциклийг онцолж байна. Энэ мотоцикл 200 км цаг хүртэл хурдлах хүчин чадалтай юм байна.
Дэлхий дээр цахилгаан мотоциклийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс өсөж байна. хүчирхэг хөдөлгүүртэй мотоцикл их хэмжээний шатахуун зарцуулдаг. Их шатахуун зарцуулж байгаа учраас агаарт тэр хэмжээний хорт утааг цацаж агаарыг бохирдуулж байдаг. Дэлхийн оршин суугчид болон ард иргэд энэ асуудалтай тэмцэхийн тулд цахилгаан эко хөдөлгүүрийг илүүд үзэх болсон. Эхэндээ цахилгаан хөдөлгүүр хүч муутай дээрээс нь хэт хол зам туулах эрчим хүчээр хангагдаж чадаагүй гэсэн шүүмжлэлтэй тулгарч байсан бол харин одоо эсрэгээрээ энэ шүүмжлэл байгалийн гаралтай шатахуунаар ажилладаг мотоциклийг хоргоож эхэлсэн. Тус мотоциклийг зохион бүтээгчид хэлэхдээ, цахилгаан мотоциклоо эрчим хүчээр хангах гэж удаан хүлээх шаардлагагүй болсон гэж тэднийг тайвшруулсан юм.
Мэдээж шатахуун цэнэглэлтийн хугацаа хамгийн чухал асуудлуудын нэг. Тэгвэл энэ асуудлыг тэд нийт шаардлагатай эрчим хүчнийхээ 95 хувийг тус мотоцикл нэг цагийн дотор авч чаддаг гэсэн юм. Үүнийгээ тэд зах зээлийн ханшаар багаар бодоход 20 мянган ам.доллараас хэтрэхгүй харин ч бага үнэтэй хэмээн мэдээлжээ. Зэро “SR/F” мотоциклийн цахилгаан хөдөлгүүр нь 108 морины хүчин чадалтай. Аккумлятор нь 14,4 киловатт цагийн блоктой. Үүгээрээ зогсолтгүй 260 км зам туулах боломжтой байдаг байна. Гэхдээ үзүүлэлт нь 322 км зам хүртэл нэмэгдэх боломж бий гэж байгаа юм. Анхны худалдан авагчид мотоциклийнхоо түлхүүрээ ирэх 4-р сард гартаа авах юм байна. Ер нь бол 19,000 ам.доллараар зарна. Харин хөдөлгүүрийн хүч, батарейн багтаамжаас шалтгаалаад үнэ нь өсөх магадлалтай гэжээ.
| 200 км цаг хүртэл хурдалж чаддаг цахилгаан мотоцикл бүтээжээ | ||
| Үзсэн: 4138 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.