Дэлхийн олон улсад шуудан хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг алдартай компаниудын нэг бол Америкийн “FedEx” корпорэйшн билээ. Өнөө цагт энэ үйлчилгээг үзүүлдэг компаниуд цоо шинэ төрлийн үйлчилгээг туршиж эхэлж байна. энэ бол өөрөө явагч роботын төхөөрөмж юм. Тэгвэл “FedEx” корпорэйшн бараа хүргэлтийн үйлчилгээндээ “Same Day” нэртэй роботыг туршиж эхэлсэн байна. Бусад төрлийн ижил үйлдэл үзүүлдэг роботуудтай харьцуулахад шатаар өгсөх болно уруудах чадвартай онцлог давуу талтай гэжээ.
Хүргэлтийн ухаалаг үйлчилгээг өөрөө явагч энэ роботын төхөөрөмж энэ зунаас туршилтын хүрээнд хийж эхэлнэ. Иргэд, үйлчлүүлэгчид ухаалаг гар утсаараа дамжуулан тус роботын тусламжтайгаар амтат пицца, эм тариа, хүнсний бүтээгдэхүүн захиж авчруулах боломжтой. Эхний шатны туршилтаар хотын гудамж, зам талбай дундуур муугүй маневр хийж чадаж байгааг дүрс бичлэгийн хамтаар дуулгасан юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад хүргэлтийн үйлчилгээнд роботын төхөөрөмж ашиглах нь түлхүү ажиглагдах болсон. Энэ нь нэг талаараа техник технологийн хөгжлийн үр шимийг хүртэх нөгөө талаараа цаг хугацаа, эдийн засагтаа хэмнэлт хийж ирээдүйтэйгээ хөл нийлүүлэн алхах боломж бололцоог хангаж байгаа явдал юм. “Fedex” АНУ болон дэлхийн бусад улс оронд илгээмж, захидал хүргэлтийн үйлчилгээг том болон бага оврын автомашинаар хийж гүйцэтгэдэг. Их хотын тэр их төвлөрөл, түгжрэл дунд шуудан хүргэгчид хэдэн мянгаараа өглөөнөөс орой хүртэл ажилладаг. Энэ нь цаг хугацааны хувьд ч , эдийн засгийн хувьд ч багагүй зарлага гаргадаг.
Адаглаад л шатахууны хэрэглээ өдөр бүр хэдэн зуун мянган ам.доллараар хэмжигдэж, тэр бүхий л хариуцлагатай ажлыг хийж байгаа шуудан хүргэгчид хэдэн сая ам.долларын цалинг авч байна. энэ нь шуудан хүргэлтийн компанийн хувьд авч үзвэл харьцангуй тоо гарч ирэх байх. Харин энэ робот энэ асуудлыг шийдэх гарц гэж харж болно. Энэ робот дан ганц шуудан, илгээмж хүргэх үйлчилгээг үзүүлэхээс гадна томоохон сүлжээ дэлгүүр, хоолны газраар дамжин хүссэн тэр зүйлийг тээвэрлэн авч явж чадна. Тэр бүү хэл шатаар өгсөж уруудаж чадаж байгаа дүрс бичлэгийг хийж олон нийтэд сурталчилан харуулж өгсөн нь хэрэглэгчдийг энэ үйлчилгээг авах сэдлийг нь хүчтэй төрүүлж өгч чадаж байгаа юм.
Цаашид энэ үйлчилгээг захиалах хэрэглэгчдийн тоо улам өсөх байх гэж харж байна. Fedex-ээс гаргасан судалгаагаар бол дунджаар нийт худалдан авагчдын 60 хувь нь энэ үйлчилгээг захиалагчдын гэр болон худалдан авалт хийх үйлчилгээний газруудын хоорондын зай 5 км-ийн дотор байгааг онцолжээ. Энэ нь тус роботын төхөөрөмж богино хугацаанд захиалгыг хүргэж өгөх зай талбай гэж үзэж байгаа юм.
| Робот хүргэгч шатаар өгсөж, уруудаж чадна | ||
| Үзсэн: 1617 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.