Дэлхийн шилдэг шинжлэх ухааны ололт амжилт болон техник, технологийн талаар сонирхолтой мэдээ, мэдээллийг Америкийн “MIT technology Review” сэтгүүл нийтлэн хүргэдэг. Тэгвэл сүүлд гаргасан сонирхолтой нийтлэлийг онцлон хүргэх гэж байна. Алдартай сэтгүүлийн ээлжит зочноор “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян эрхэм Билл Гейтс уригдан оролцож, шинжлэх ухаан, технологийн салбарын голлох сэдвийн хүрээнд сонирхолтой яриаг өрнүүлсэн байна. Тэрээр ирээдүйд дэлхийг өөрчилж чадах хүчирхэг 10 технологийг өөрийн бодолдоо хэрхэн харж явдгаа илэрхийлсэн нь уншигч, сонсогч мөн үзэгч олны анхаарлыг ихээр татсан байна. ингээд Билл Гейтс ирээдүйг өөрчлөх 10 технологийг хэрхэн нэрлэснийг хүлээн авч үзнэ үү...
- Дэлхийг хамгийн хүчтэй өөрчлөх технологийг Роботын төхөөрөмж гэж тэрээр хэлсэн юм. Үүнийгээ тэр жил сар өнгөрөх тусам үйлдвэрлэлийн салбарт олноор төрөн гарч ирж байгаа роботын тоног төхөөрөмжөөр онцлон тайлбарлажээ. Ингэхдээ жишээ болгон дурдахдаа, ашгийн бус байгууллага болох “Open AI” компанийн бүтээн танилцуулсан “Dactyl” роботыг дурдсан юм. Энэ бол маш олон мэдрэгч камераар тоноглогдсон роботжуулсан гар юм. Хиймэл оюун ухааны систем программ хангамжаар хангагдсан энэ робот л гэхэд хангалттай шалтгаан гэж тэрээр хэлсэн байна.
- Харин үүний дараа тэрээр /Атомын цахилгаан станцын шинэ давлагаа/-ааг онцолсон. Учир нь сүүлийн жилүүдэд цөмийн реакторын хөгжүүлэлт, сайжруулалт улам бодит хөрсөн дээр бууж чадаж байна гэсэн юм. Тодруулбал, шинэ аргаар гаргаж авсан цөмийн эрчим хүчний эх үүсвэр илүү аюулгүй, мөн одоогийн эрчим хүчний ханшнаас хамаагүй хямд өртөгтэй гэж тайлбарлажээ. Үүнд мөн л жишээ дурдсан юм. Тэрээр хэлэхдээ, Канадын “Terrestrial Energy”, Америкийн “TerraPower” компаниуд бусад томоохон эрчим хүчний компаниудтай хамтран 2020 онд 4 дэх үеийн цөмийн реактор бүтээн ажиллуулах гэрээнд гарын үсэг зурсан явдал гэж онцолсон.
- Дараагаар нь эхийнхээ хэвлийдээ байгаа үрийг мэндлэхээс нь өмнө нь ямар нэгэн өвчин тээж байгаа эсвэл эрсдэлтэй жирэмслэлт эсэхийг урьдчилан мэдэж, хариу арга хэмжээ эмчилгээ хийдэг анагаах ухааны ололтыг нэрлэсэн юм. Энэ нь хүүхэд эндэж осолдох, дутуу төрөлтийг багасгахад нөлөөлөх том зүйл гэж хэлмээр байна. Үүнийг Стэнфордын их сургуулийн био инженер Стивен Квейк цусны шинжилгээний тусламжтайгаар хийж туршиж үзэж байгааг дуулгасан юм.
- Үүний дараа ямар ч мэдээ алдуулах тарилгагүй мөн мэс ажил хийх шаардлагагүй ходоод , нарийн гэдэсний зургийг дотроос авдаг бичил төхөөрөмжийг онцолсон юм. Нярай хүүхдэд ч ашиглах боломжтой энэ бичил камер шинжлэх ухаан, анагаах ухааны салбарт томоохон ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Капсулан эм залгих мэт үйлдлийг хийгээд л ходоод гэдсээ дурандуулж болдог технологи өнгөт дүрс бичлэг хийж шаардлагатай бүх шинжилгээг хийдэг болсон цаашид олон сайн мэдээг дуулгах болно.
- Үүний араас тэрээр хорт хавдрын эсрэг вакцины талаар хэлсэн юм. Хүн амын нас баралтын дийлэнх хувийг шалтгаан нь болдог энэ өвчлөлийг эдгээх шинжлэх ухаан, анагаах ухааны нээлтүүд шинээр гарч ирсээр байх болно.
- Хиймэл аргаар гаргаж авсан хүнсний зориулалтын мах. НҮБ-ын гаргасан судалгаагаар 2050 он гэхэд хүмүүс 2005 онтой харьцуулахад 70 хувь илүү хэмжээний махыг хүнсэндээ хэрэглэнэ гэсэн тооцоо гарсан байна. үүнийг лабораторийн аргаар гаргаж, ургуулж боловсруулан хиймэл мах шийдэж чадна гэж үзэж байгаа юм байна. Одоогийн байдлаар үхэр, хонины махнаас гаргаж авсан дээжийг лабораторид хувилан олшруулж шинэ мах бүтээсээр байна. нэмж хэлэхэд эрдэмтэд одоо ч гэсэн хиймэл махыг жинхэнэ махтай адил амттай болгох тал дээр ажилласаар байгаа юм.
- Нүүрстөрөгчийн давхар ислийг цуглуулах... НҮБ-ын уур амьсгалын байгууллагын үзэж байгаагаар энэ зуун жилийн хугацаанд агаарыг цэвэршүүлэхийн тулд агаар дахь нэг их наяд хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэлийг арилгах шаардлагатай гэжээ. Харвардын их сургуулийн Климаталогич Дэвид Кейт тусгай зориулалтын багаж, төхөөрөмжөөр агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийг цуглуулан хуримтлуулах боломжтой гэж хэлсэн. Тодруулбал, нэг тоннтой тэнцэхүйц хэмжээний нүүрстөрөгчийн давхар ислийг 100 ам.доллараар тусгай бортогод цуглуулан хийх боломжтой гэсэн байна. мөн үүн дээр Билл Гейтс хамтран ажиллах санал ч ирсэн талаар хэлжээ.
- Бугуйн ухаалаг цаг
- Бохирын хоолойд холбогдоогүй бие засах суултуур
- Хиймэл оюун ухаант технологиор хангагдсан цахилгаан хэрэгслүүд
| Билл Гейтс ирээдүйд дэлхийг өөрчлөх 10 технологийг нэрлэжээ | ||
| Үзсэн: 3041 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.