Шууд Chart

Умард мөсөн далай 20 гаруй жилийн дараа ямар ч мөсгүй болох магадлалтай

2019-03-18 13:42:27

Жил бүр судлаач, эрдэмтэд дэлхийн дулааралтай холбогдуулан хойд мөсөн далайн мөсөн уулс хайлж, далайн төвшний хэмжээ бага багаар нэмэгдэж байгаа талаар мэдээлдэг. Энэ удаад тэд сүүлд явуулсан нэгэн судалгааныхаа талаар мэдээлсэн байна. энэ бол одоогоос 20 гаруйхан жилийн дараа гэхэд Арктикийн бүсэд ямар ч мөс үлдэлгүй бүр мөсөн хайлж дуусах магадлал өндөр байгаа тухай тооцоо судалгааг онцолсон нь ээлжит нэгэн шинэ мэдэгдэл болсон юм.

Geophysical Research Letters сэтгүүлд нийтэлсэн судалгааны талаарх мэдээлэлд, 21-эр зууны дунд үе гэхэд хойд мөсөн далай ямарч мөсгүй болно гэж онцолжээ. Энэ нь дэлхийн судлаачдын өмнө нь тооцоолж байсан цаг хугацаанаас хамаагүй эрт болох гэж байгааг хэлж байгаа юм. Дэлхийн тойрон замд орших хиймэл дагуулаас авсан зураглалыг сүүлийн 10,20 жилийн хугацаанд олж цуглуулсан мэдээллүүдтэй харьцуулан ийнхүү энэ дүгнэлтийг гаргажээ. Үүний гол шалтгааныг хүлэмжийн хийтэй холбон тайлбарлаж байна. хэрэв хүн төрөлхтөн хүлэмжийн хийн хэмжээг эрс мэдэгдэхүйц бууруулах арга алхам хийхгүй л бол хойд мөсөн далайн мөсөн уулс хурдацтай хайлах үйл явж үргэлжлэх болно гэсэн юм.

Судлаачид цаг уурын өөрчлөлттэй холбоотой маш олон загвар үзүүлэлттэй мэдээллүүдийг нэгтгэн үзэж, зуны улиралд мөс хайлах үйл явц илүү хурдацтай явагдаж байгааг хэлсэн байна. Агаарын температурын өөрчлөлттэй холбоотой мэдээллүүдийг багцлан дүгнэхдээ ойролцоогоор 10-30 жилийн дотор далайн гадаргын температур 0,5 хэмээр дулаарч байгаа нь үүнийг баталж байгаа хэрэг хэмээн мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард мөсөн далай 20 гаруй жилийн дараа ямар ч мөсгүй болох магадлалтай  
Үзсэн: 4263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Бат [127.0.0.xxx] 2019-03-19 08:13
Дулаарал энэ мөсийг хайлуулнаа тэгээд усны төвшин хэр нэмэгдэх вэ япон мөн далайн эргийн хотуудад хэр зэрэг нутаг усан дор орох вэ

Бидэнтэй нэгдээрэй