Шууд Chart

Хиллари Клинтон: 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй

2019-03-18 13:46:59

АНУ-ын 67-дахь төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хиллари Клинтон ирэх 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаа төлөөлөн оролцохгүй гэдгээ мэдээлсэн байна. Энэ талаар тэрээр “News 12” телевизийн сувгийн сурвалжлагчтай хийсэн ярилцлагадаа мэдэгдсэн юм.

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн төрийн тэргүүн Дональд Трамп Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтоны эсрэг ялалт байгуулж чадсан. Харин түүнийг 2020 оны сонгуульд дахин намаа төлөөлөн оролцож нэр дэвших үү гэдэг асуулт гарч ирсэн юм. Тэрээр ирэх сонгуульд оролцохгүй ээ, гэхдээ намынхаа төлөө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах болно. Мөн өөрийн байр сууриа хадгалж үлдэн намынхаа өмнөөс аливаа үйл ажиллагаанд тодорхой үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх болно гэдгээ хэлсэн байна. Түүнчлэн тэрээр, Америкийн аль нэг муж улсын захирагч, эсвэл Нью-Йорк хотын даргын төлөө нэр дэвшин өрсөлдөх бодолгүй байна гэдгээ илэрхийлсэн байна. Тэрээр өөрийгөө намдаа тусалж байгаагаа хэлж, мөн үүнээс гадна уран зохиол, ном товхимол зэрэг уран бүтээл туурвих ажил амьдралдаа сэтгэл хангалуун байна гэдгээ хэлсэн юм. Мөн нийгэмд идэвхтэй байр сууриа үргэлжлүүлэхээ ч амласан төдийгүй хүүхэд, ач, зээ нараа хажуугаар нь харж байгаа гэжээ.

Тодруулбал 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдсөн өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп нийт сонгогчдийн 304 саналыг авч ялалт байгуулж байсан бол өрсөлдөгч болох Ардчилсан намаас нэр дэвшсэн , ерөнхийлөгч Барак Обамаг төрийн эрхэнд байхад Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хиллари Клинтон 227 сонгогчдын 227 саналыг авч ялагдал хүлээж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хиллари Клинтон: 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй