Шууд Chart

Олон улсын "ABU робокон-2019" тэмцээн манай улсад болно

2019-03-18 15:35:37

Оюунтан, залуусын бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх, турших чадварыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Робокон" тэмцээний хүрээнд “Must Robocon-2019” тэмцээн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутнуудын дунд боллоо. Энэ онд олон улсын  "ABU робокон-2019" тэмцээн манай улсад болно. Тиймээс энэ удаагийн тэмцээн оюутнуудын хувьд томоохон сорилт болж байгааг зохион байгуулагчид нь онцоллоо.

“MUST ROBOCON”-2019 тэмцээнд зургаан баг өрсөлдлөө

 Оюутнуудын гараар бүтсэн роботууд энэ талбайд өрсөлдөж байна. Уулын оргилыг түрүүлж эзлэн, алтан гэрэгэгээ өргөж чадсан баг ялагч болно. Ингэхдээ монгол орны  тал, хээр, говь, хангайн бүсүүдийн цаг уурын онцлогийг шингээсэн хэд хэдэн саадыг давах юм.

Морин өртөөг төлөөлүүлэн 4 хөлтэй робот бүтээжээ

Баг бүр 2 робот өрсөлдүүлэхээр бэлдсэн байна. Автомат роботын хувьд морин өртөөг дүрсэлсэн, 4 хөлтэй байх шаардлага тавьжээ.

“Цахим алт” баг тэргүүн байрт шалгарлаа

Энэ удаагийн тэмцээний 1-р байранд Мэдээлэл технологийн сургуулийн “Цахим алт” баг түрүүлж, “Нейттрон” болон “High teck” багууд удааллаа. Даалгавар төвөгтэй болох тусам сул талуудаа багасгаж, бусад орны туршлагаас суралцах сорилт болдог. Тиймээс ч жил ирэх бүр оюутнуудын бүтээсэн робот чанаржиж, өрсөлдөөн ширүүсч байгааг тэмцээнд оролцогчид хэлж байлаа.





Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын "ABU робокон-2019" тэмцээн манай улсад болно  
Үзсэн: 1373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй