Төв аймгийн хэмжээнд оны эхний хээлтэгч 2.1 сая толгой мал байгаа бол үүнээс 712 914 толгой мал төллөж мал төллөлт 30 гаруй хувьтай явагдаж байгаа талаар албаныхан мэдээллээ.
Энэ өвөл харьцангуй дулаан өвөл болсон тул том малын зүй бус хоргодол 3162 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15,8 дахин буюу 49979 толгойгоор буурсан байна. Харин төл малын хоргодол одоогоор гараагүй байгаа талаар ХХААГ-аас мэдээллээ. Усан хангамж нийт малын 88,3 хувьд хангагдсан, 11,7 хувь нь дутагдалтай байгаа нь олон малтай тал хээрийн бүсийн сумдын хувьд хүндрэлтэй байгаа юм. Ойролцоогоор 1 худагт 3020 толгой мал усалж байна.
Ихэнх сумд нөөцийн өвс, тэжээлийн нөөцтэй байгаа нь аюулгүйн нөөцийн өвсний 19,7, тэжээлийн 11,2 хувийг малчин, мал бүхий иргэдэд борлуулсан байна. Цаашлаад усан хангамжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа талаараа мэдээлэл өглөө.
| Төв аймгийн хэмжээнд мал төллөлт 30 хувьтай явагдаж байна | ||
| Үзсэн: 832 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.