Италийн Милан хотын ойролцоо автобусны жолооч сургуулийн автобус хулгайлан сурагчдын амь насанд заналхийлэл учруулсан байна. Тодруулбал, 50 сурагчтай нэг багштай автобусыг хулгайлан барьцаалж, цагдаа нараас зугтаж байхдаа хэд хэдэн автомашиныг дайрч, дараагаар нь автобусны дотор кабинд гал асаан сурагчдын аминд халдахын завдсан байна. Италийн цагдаа нарын өгсөн мэдээллээр бол, хэрэгтэн автобусыг хулгайлсныхаа дараа гал асаахынхаа өмнө та нараас хэн нь ч амьд гарахгүй хэмээн заналхийлэн айлган сүрдүүлжээ. Азаар хүүхдийн амь нас эрсдээгүй байна. Цагдаа нар автобусны арын цонхыг хагалан хүүхдүүдийг гаргажээ.


Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр бол гал гарсны улмаас 14 хүн угаартсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэлээ. Гэхдээ тэдний амь насанд халтай зүйл болоогүйг онцолсон юм. Энэ хэргийн талаар Миланы ерөнхий прокурор Франческо Греко хэвлэлийнхэнд мэдээлэхдээ, хүүхдүүд аврагдсан нь гайхалтай зүйл боллоо, үүнээс ч илүү гарз хохиролтой аймшигт явдал болох байлаа шүү хэмээн хэлсэн байна. Автобусыг хулгайлан сурагчдын аминд халдахыг завдсан хэрэгтэн буюу жолооч цагдаа нарт баривчлагдсан. Түүнийг Италийн Сенегал гарал үүсэлтэй 47 настай иргэн хэмээн мэдээлж байна. Барьцаалагдсан автобусанд сурагчидтай зорчиж байсан нэгэн багш хэлэхдээ, түүнийг Италийн цагаачлалын бодлогын талаар үргэлж гомдоллож, шүүмжилж явдаг байсан гэдгийг хэлж байлаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, түүнийг газар дундын тэнгис дэх амиа алдаж байгаа хүмүүсийг зогсоохыг шаардаж байсан талаар онцолжээ.
Хэргийн талаар мэдээлэхдээ, автобусанд хоёр ангийн сурагчдыг харгалзсан хоёр багш мөн хэд хэдэн насанд хүрсэн хүрсэн хүн хамт байжээ. Тэд Вайлати ди Крема хотын сургуулиас хөдлөн спорт заал хүрэх байсан боловч чиглэлээ гэнэт өөрчлөн Миланы олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам руу орсон гэжээ. Түүнийг чиглэлээ өөрчлөхийг анхааруулсан боловч жолооч зорчигчдын өөдөөс мэс гаргаж ирэн сүрдүүлж эхэлсэн байна. Автобусанд зорчиж байсан нэгэн сурагч нууцаар өөрийн эцэг эх рүү гээ утсаар залгаж тусламж хүссэн байна. Харин эцэг эх нь болсон явдлын талаар цагдаагийн газарт мэдээллэж, цагдаа нар автобусыг зогсоохыг нэг бус удаа оролдсон боловч үүнд багагүй цаг хугацаа оржээ. Цагдаа нараас зугтаж явсан автобусны жолооч цагдаагийн хэд хэдэн машиныг дайрсан ч эцэст нь зогссон байна.

| Италид автобусны жолооч 50 гаруй сурагчтай автобусанд гал тавьжээ | ||
| Үзсэн: 1274 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.