Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Чарьлз, түүний эхнэр Корноуллийн гүнгийн ахайтан Камилла нар Куб улсад хааны айлчлал хийсэн байна. Энэ айлчлалыг түүхэнд анх удаа “эрх чөлөөний арал”-д хийлээ хэмээн онцолж байна.
Ханхүү Чарльзийн айлчлал 4 өдөр үргэлжилнэ. Үүнийг Их Британи улс дэлхийн баруун хагаст орших хамгийн сүүлийн үеийн коммунист орны харилцаанд шинэ хуудас нээх зорилготой айлчлал хэмээн харж байна. Британийн засгийн газар хамтын нөхөрлөлийн орнуудын орлогч сайд Ахмадтай хэлэлцээнд орно хэмээн мэдээлж байна. Бүгд Найрамдах Куба улсын ерөнхийлөгч Фидель Кастрогийн үхэл, мөн түүний дүү Раулын эрх мэдэл буусны дараагаар тус улс дэлхий дахинд нээлттэй болж эхэлсэн юм.

Тодруулбал, тус улсад хувийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг эзэмших, интернетийг сүлжээг ашиглахыг хориглосон зүйл алга болсон юм. Уэлсийн ханхүүгийн энэхүү айлчлалын хүрээнд хийгдэх хэлэлцээрийн үр дүнд Их Британи болон Куба улсын хооронд хийгдэх худалдаа, солилцоо, бусад салбарын харилцааны боломж, үүд хаалга нээгдэнэ гэж харж байна.
| Ханхүү Чарьлз түүхэнд анх удаа Куб улсад хааны айлчлал хийлээ | ||
| Үзсэн: 1017 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.