Шууд Chart

Боинг 737 макс загварын онгоц ослын буулт хийжээ

2019-03-28 12:57:44

АНУ-ын Southwest Эйрлайнс компанийн Боинг 737 Макс 8 загварын зорчигч тээврийн онгоц хэдхэн цагийн өмнө, ослын буулт хийсэн тухай олон улсын хэвлэлүүд шуурхай мэдээ ирүүлж байна. Тус компанийн онгоц Орландогийн нисэх онгоцны буудлаас Калифорни чиглэлд хөөрсөн боловч ердөө хэдхэн минутын дараа буцаад Флоридад ослын буулт хийжээ.

Southwest эйрлансын мэдэгдэж байгаагаар уг онгоцны хөдөлгүүрт нь асуудал гарсныг мэдэгдсэн байна. Мөн уг онгоц ямар ч зорчигчгүй зөвхөн хөлгийн багийн 2 гишүүн л сууж явсан байна. АНУ-ын холбооны нисэхийн удирдах газраас ослын буулт хийсэн энэ онгоц Этиоп болон Индонезид осолдсон ослын шалтгаантай ямар ч хамааралгүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ хөдөлгүүрт гарсан доголдлыг дахин нягталж шалгаж байна. Энэ сарын 10-ны өдөр Этиоп улсад Боинг 737 Макс 8 загварын онгоц осолдсоноос хойш яг загвар ослын буулт хийсэн 2 дахь тохиолдол болж байна. Өнгөрсөн 3-р сарын 15-нд, ОХУ-д яг энэ загварын онгоц, мөн хөөрөөд хэдхэн минутын дараа, хөдөлгүүрт доголдол гарсны улмаас ослын буулт хийж байсан юм. Өнгөрсөн 3-р сарын сүүлээр Этиопын тээврийн сайд тус улсад осолдсон зорчигч тээврийн онгоц 6 сарын өмнө Индонезид болсон онгоцны ослын шинж тэмдэг төстэй байна гэж хар хайрцагны мэдээлэлд үндэслэж мэдэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, осолдсон 2 онгоц болон ослын буулт хийсэн 2 тохиолдол гээд бүх онгоцнууд хөөрөөд удаагүй байхдаа хөдөлгүүрт нь ямар нэг байдлаар доголдол үүсч байна. Ялангуяа Осолдсон хоёр онгоц хоёулаа хөөрөөд удаагүй байхдаа огцом дээш доош савлаж хурд нь тогтворгүй хувьсаж байсан нь хар хайрцагны мэдээллээс ажиглагдсан тухай мэдээлж байсан юм.

Эйрлайнс компанийн Боинг 737 Макс 8 загварын зорчигч тээврийн онгоц хэдхэн цагийн өмнө ослын буулт хийсэн тухай олон улсын хэвлэлүүд шуурхай мэдээ ирүүлж байна. Тус компанийн онгоц Орландагийн нисэх онгоцны буудлаас Калифорни чиглэлд хөөрсөн боловч ердөө хэдхэн минутын дараа буцаад Флоридад ослын буулт хийжээ.

Southwest эйрлансын мэдэгдэж байгаагаар уг онгоцны хөдөлгүүрт нь асуудал гарсныг мэдэгдсэн байна. Мөн уг онгоц ямар ч зорчигчгүй зөвхөн хөлгийн багийн 2 гишүүн л сууж явсан байна. АНУ-ын холбооны нисэхийн удирдах газраас ослын буулт хийсэн энэ онгоц Этиоп болон Индонезид осолдсон ослын шалтгаантай ямар ч хамааралгүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ хөдөлгүүрт гарсан доголдлыг дахин нягталж шалгаж байна. Энэ сарын 10-ны өдөр Этиоп улсад Боинг 737 Макс 8 загварын онгоц осолдсоноос хойш яг загвар ослын буулт хийсэн 2 дахь тохиолдол болж байна. Өнгөрсөн 3-р сарын 15-нд, ОХУ-д яг энэ загварын онгоц мөн хөөрөөд хэдхэн минутын дараа хөдөлгүүрт доголдол гарсны улмаас ослын буулт хийж байсан юм.

Өнгөрсөн 3-р сарын сүүлээр Этиопын тээврийн сайд тус улсад осолдсон зорчигч тээврийн онгоц 6 сарын өмнө Индонезид болсон онгоцны ослын шинж тэмдэг төстэй байна гэж хар хайрцагны мэдээлэлд үндэслэж мэдэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, осолдсон 2 онгоц болон ослын буулт хийсэн 2 тохиолдол гээд бүх онгоцнууд хөөрөөд удаагүй байхдаа хөдөлгүүрт нь ямар нэг байдлаар доголдол үүсч байна. Ялангуяа Осолдсон хоёр онгоц хоёулаа хөөрөөд удаагүй байхдаа огцом дээш доош савлаж, хурд нь тогтворгүй хувьсаж байсан нь хар хайрцагны мэдээллээс ажиглагдсан тухай мэдээлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Боинг 737 макс загварын онгоц ослын буулт хийжээ  
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй