АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс ойрын 5 жилийн дотор Америкийн сансрын нисгэгчдийг сарны гадаргуу дээр дахин буулгах үүргийг төрийн тэргүүн Дональд Трампаас хүлээж аваад байгаа. Энэ талаар тэрээр Алабама мужийн Хантсвиллд болсон Үндэсний сансар судлалын зөвлөлийн хуралд оролцох үеэрээ мэдэгдсэн юм.
Майк Пенс мэдэгдэлдээ, АНУ сансрын өрсөлдөөнд тэртээ 1960 онд түүхэнд бичигдэхүйц гавьяа байгуулсан шигээ өнөөг хүртэл оролцсон хэвээр байгаагаа онцолсон байна. Тэрээр хэлэхдээ, БНХАУ сарны нөгөө хэсэг буюу харанхуй хэсэгт бууж чадсан анхны улс болж чадсан, тийм учраас сарыг өндөр хэмжээнд эзлэх стратегийн хөтөлбөр боловсруулах хэрэгтэй хэмээн мэдэгджээ. АНУ 20-р зуунд өөрсдийн сансрын нисгэгчдээ сарны гадаргуу дээр буулгаж чадсан анхны улс, харин одоо 21-р зуунд ч гэсэн сарны нисгэгчээ дахин саран буулгах болно гэжээ.
АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп бүх арга чаргаа ашиглан Америк хүнийг саран дээр дахин буулгах тухай НАСА-д тушаасан хэмээн Майк Пенс мэдэгдээд байгаа. Трамп Америкийн сансар судлалын шинэ төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж, амжилттай хэрэгжинэ гэдэгтээ найдаж байгаагаа мэдэгдэхийн хажуугаар шаардлагатай төсвийн төслийг тусгаад байгаа юм байна.
| Майк Пенс: Америкчууд ойрын 5 жилд дахин саран дээр бууна | ||
| Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.