Шууд Chart

Японы парламент 2019 оны санхүүгийн жилдээ 917 тэрбум ам.долларын төсвийг баталлаа

2019-03-29 11:08:17

Японы парламент 2019 оны санхүүгийн жилдээ 101 тэрбум гаруй иен буюу ойролцоогоор 917 тэрбум ам.долларын төсвийн төслийг баталлаа. Ирэх сараас эхлэх тус төсвөө түүхэн дэх хамгийн өндөр хэмжээтэй төсөв хэмээн мэдэгджээ.

Японы парламентийн дээд танхимын депутатуудын ихэнх нь тус төсвийг дэмжин баталсан байна. Хуулийн төслийн хамгийн гол элемент нь 18 тэрбум ам.долларын эдийн засгийн урамшууллын багцаас бүрдэж байгаа гэжээ. Энэ нь 10-р сард төлөвлөсөн хэрэглээний татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх үр нөлөөг арилгахад нөлөөлөх болно гэдэгт Японы засгийн газар найдаж байгаа хэмээн мэдэгдсэн байна. Нийгмийн даатгалын зарлага нь дээд төвшиндөө хүрч ойролцоогоор 310 тэрбум ам.долларт хүрсэн нь Японы нийгмийн үйл явцыг тусгаж өгсөн зүйл болсныг хэлж байна.

Түүнчлэн батлан хамгаалах салбарын буюу Пуужингийн довтолгооныг эсэргүүцэх системийг худалдаж авахад зарцуулахад шаардагдах зардлаас шалтгаалан төсвийн хэмжээг шинэчилж өгсөн гэжээ. Шинээр олгогдсон төрийн зээлийн зардлаар бараг 300 тэрбум ам.доллар босгох төлөвтэй байгааг мөн онцолсон байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы парламент 2019 оны санхүүгийн жилдээ 917 тэрбум ам.долларын төсвийг баталлаа  
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй