БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян гадаадын компаниудын зах зээлийн нөхцөлийг сайжруулахаа амласан байна. Энэ талаар тэрээр Хятадын Хайнань аралд болсон “Боао” Азийн чуулга уулзалтад оролцох үеэрээ мэдэгджээ.
Тэрээр тус мэдэгдэлдээ, Бээжин гадаадын компаниудын бизнесийн орчинг сайжруулахын тулд хууль, эрх зүйн зохицуулалтын алхмуудыг хийнэ гэдгээ онцолсон байна. Түүнчлэн, тэдний оюуны өмчийн эрх, бусад ашиг сонирхлыг хамгаалах болно гэсэн байна. Энэ асуудлууд нь Америк-Хятадын худалдааны хэлэлцээнүүдэд маргаантай сэдэв болж байна хэмээн цохон тэмдэглэсэн юм.
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян түүнчлэн, харилцаа холбоо, дэд бүтэц, санхүүгийн болон бусад зах зээлд нэвтрэх нөхцөл боломжийг зөөлрүүлэх болно хэмээн мэдэгдсэн байна. Хятад болон АНУ нэг сарын завсарлагааны дараа Бээжин хотноо худалдааны асуудлаарх сайд нарын хэлэлцээртээ эргэж орох болно гэжээ. Мөн Бээжин нь АНУ болон дэлхийн бусад олон нийтийн байгууллагуудтай харилцан ойлголцолд хүрэх зорилготой байгаа гэдгээ илэрхийлсэн байна.
| БНХАУ гадаадын компаниудын зах зээлийн нөхцөлийг сайжруулахаа амлав | ||
| Үзсэн: 895 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.