Шууд Chart

Дэвид Стилвелл: АНУ БНХАУ-ын стратегийн өрсөлдөөн дахин хэдэн үе үргэлжилнэ

2019-03-29 15:31:14

АНУ БНХАУ-ын хоорондох стратегийн өрсөлдөөн дахин хэдэн үе үргэлжилнэ гэлээ. Энэ талаар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын туслахад нэр дэвшигч Дэвид Стилвелл үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

 Тэрээр ирэх 10-р сард энэхүү албан тушаалд очихоор яригдаж байгаа. Түүнийг энэ албан тушаалд дэмжин батлах тухай хэлэлцүүлгийн үеэр нэн тэргүүний зорилт бол Хятадын түрэмгий бодлогыг эсэргүүцэх явдал юм хэмээн Дэвид Стилвелл мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Хятадтай хийх удаан хугацааны стратегийн өрсөлдөөн нь бүрэн хэмжээний үеийн сорилт гэж онцолжээ. Хятад улс “нэг бүс, нэг зам” санаачлагын тусламжтайгаар Өмнөд хятадын тэнгис дэх цэргийн хүчийг нэмэгдүүлж, бусад улс орнуудад нөлөөлж болохуйц янз бүрийн хөшүүргийг ашигладаг хэмээн хэлсэн байна. Үүнтэй холбогдуулан тэрээр АНУ-ын холбоог Өмнөд Солонгос, Япон, Австрали, Филиппин улсуудтай бэхжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ онцлон хэлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэвид Стилвелл: АНУ БНХАУ-ын стратегийн өрсөлдөөн дахин хэдэн үе үргэлжилнэ  
Үзсэн: 1112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй