Генерал Кеннет Маккензи АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалын даргаар томилогдсон байна. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүргийг гүйцэтгэгч Патрик Шанахан мэдэгдсэн байна. Тэрээр мөн өөрийн твиттер цахим хуудсандаа, “өнөөдөр би АНУ-ын зэвсэгт хүчинд 40 жил зүтгэсэн генерал Жозеф Вотелийг үүрэгт албанаас нь чөлөөлж, түүний оронд Кеннет Маккензиг тус албан тушаалд томилж байгаад нэр төрийн хэрэг байлаа” хэмээн сэтгэгдлээ бичиж үлдээсэн байна. АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалын ерөнхий үйл ажиллагааны чиг үүрэг хариуцлага нь Ойрхи Дорнод, Зүүн Африк, Төв Азийн бүс нутгуудад дайтах ажиллагаа явагдах үед Америкийн цэргүүдийн үйл ажиллагааг төлөвлөж, оролцуулах юм.
Төв байр нь Флорида мужийн Макдилл агаарын баазад оршдог. Тус командлалын даргаар томилогдсон Кеннет Маккензи бол АНУ-ын тэнгисийн цэргийн корпусын генерал, болон бусад цэргийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан хүн юм.
| Генерал Кеннет Маккензи АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалын даргаар томилогдлоо | ||
| Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.