Шууд Chart

“Голаны өндөрлөг”-ийн талаарх АНУ-ын байр суурийг дэмжсэнгүй

2019-03-29 17:46:53

АНУ Сири, Израилийн хилийн хязгаарт орших “Голаны өндөрлөг”-ийг Израилийн нутгийн нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүнтэй холбоотой тунхаг бичигт гарын үсгээ зурсан. Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар гишүүн орнууд АНУ-ын байр суурийг дэмжихгүй байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

Сирийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааны үеэр гишүүн орнууд Трампын байр суурийг эрс шүүмжилж, санал нэгдэхгүй байгаа гэдгээ мэдэгдээд байгаа. АНУ-ын төрийн тэргүүн Трамп даваа гаригт Израиль улс 1967 онд Ойрх Дорнодод болсон дайны үеэр эзэлж авсан “Голаны өндөрлөг”-ийг Израилийн нутаг дэвсгэр мөн гэж хүлээн зөвшөөрөн тунхагт гарын үсгээ зурсан нь асуудлыг улам хүндрүүлсэн үйлдэл боллоо хэмээн барууны улс орнуудын дургүйцлийг төрүүлээд байгаа. Сирийн цэргүүд тус бүс нутагт байршиж байгаа нь Сири болон Израилийн тусгаар тогтнолд мөн гал зогсоох тухай гэрээг зөрчиж байна хэмээн АНУ-ын төлөөлөгч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Сирийн талаарх шуурхай хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдсэн байна.

Түүний мэдэгдсэнээр, АНУ-ын энэ шийдвэр бол Израилийг батлан хамгаалах үүрэгтэйгээр хийгдсэн алхам гэлээ. Үүний зэрэгцээ Аюулгүйн зөвлөлийн ихэнх гишүүн орнууд болон тэр дундаа Их Британи, ОХУ АНУ-ын энэ шийдвэрийг эрс шүүмжилсэн юм. Тэд АНУ-ын нэг талын байр суурийг баримталсан энэ шийдвэр өөрсдөө өмнө нь Аюулгүйн зөвлөлийн хамт дэмжин баталсан олон улсын хууль дүрмийг зөрчиж байгаа үйлдэл хэмээн хэлжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Голаны өндөрлөг”-ийн талаарх АНУ-ын байр суурийг дэмжсэнгүй  
Үзсэн: 1348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй