Төлчин хүүхэд арга хэмжээг Өмнөговь аймгийн хэмжээнд гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Ингэснээр хүүхдүүд хөдөө мал маллах, төл бойжуулах Монгол ахуй ёс заншилд суралцаж байгаа юм.
Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг мал маллах арга ухаан, монгол ёс заншилд сургах зорилгоор “Төлчин хүүхэд” арга хэмжээг 3 дахь удаагаа аймгийн 15 сумандаа 7 хоногийн хугацаатайгаар хийж байгаа юм. Төлчин хүүхэд-3 арга хэмжээнд энэ жил 56 хүүхэд хамрагдаж мал маллах арга ухаанд суралцангаа малчид иргэдэд тусалж байна.
Төлчин хүүхэд арга хэмжээнд хамрагдсанаараа сурагчид агаарын сайхан, айлын сайнд очиж өглөө эрт босож малчдын нөр их хөдөлмөрт суралцдаг. Чөлөөт цаг гаргаж даам даалуу шатар шагай тоглож оюун бодлоо уралдуулна. Хээвнэг яриатай хэрсүү бодолтой Монгол ухаанаа дээдлэгч хүмүүн болон төлөвшиж байна тэд.
Өмнөговь аймгийн хэмжээнд мал ид төллөж байна. 1150,0 мянган хээлтэгчээс 255,7 мянган толгой хээлтэгч төллөж, гарсан төл 100 хувь бойжиж, мал төллөлт аймгийн хэмжээнд 22,2 хувьтай байна.
| Өмнөговьчууд “Төлчин хүүхэд” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байна | ||
| Үзсэн: 2091 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.