Шууд Chart

Био түлшээр ажилладаг өндөр хурдны анхны онгоц 2023 онд туршилтын нислэгээ хийнэ

2019-04-01 18:17:45

Америкийн “Aerion” корпораци бизнес ангиллын зорчигчдыг тээвэрлэх зориулалтын өндөр хурдны “Aerion AS2” нисэх онгоц бүтээхээр ажиллаж байна. Энэхүү онгоц нь синтетик парафин керосиныг түлш болгон ашиглан нисэх болно гэж онцолсон юм. Энэ нь хорт утаа ялгаруултад хяналт тавих үүрэгтэй ажиллагааны зарчим гэжээ.

Тус нисэх онгоцыг био түлшээр ажилладаг дэлхийн анхны өндөр хурдны нисэх онгоц болно гэж онцолж байна. “Aerion” корпорацийн тэргүүн Том Вайсийн мэдээлснээр, энэхүү онгоц био түлшийг ашигласнаар, агаарт цацагдах хүлэмжийн хийн хэмжээг 40 хувь бууруулах боломжтой гэсэн юм. Хэдийгээр био түлш ашиглан, агаарт хүлэмжийн хийг бага хэмжээгээр цацах ч гэлээ бусад төрлийн өндөр хурдаар нисэх боломжтой энгийн түлшээр ажилладаг онгоцтой адил хурд гаргах боломжтой гэсэн юм. Ихэнх онгоц уламжлал ёсоор хөдөлгүүрийн ажиллагааг доголдуулахгүйн тулд био түлшийг керосинтой хольдог. Харин Аэрион корпораци үүнийг улам шинэчлэн, цэвэр түлш ашиглахыг зорьж байгаа юм. Энэ онгоцны үнэ нь 120 сая ам.доллар гэж мэдээлж байна. харин зуны улиралд хийх туршилтын нислэгээ 2023 онд хийхээр төлөвлөж байна. Анх 2014 онд төслөө танилцуулж байсан бол 2018 онд GE Affinity нэртэй турбо сэнстэй тийрэлтэт хөдөлгүүрээ танилцуулж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Био түлшээр ажилладаг өндөр хурдны анхны онгоц 2023 онд туршилтын нислэгээ хийнэ  
Үзсэн: 1599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй