Дархан-Уул аймгийнхан 2019 онд 2200 хүний суудалтай спорт цогцолбороо ашиглалтад оруулна.
Дархан-Уул аймгийн 44 дүгээр тойргоос УИХ-д сонгогдсон Б.Жавхлан өчигдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тойрогтоо хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Орон сууцны нэг давхарт багийн хөгжлийн төвүүд байрлан иргэддээ төрийн үйлчилгээг хүргэдэг.
Гэвч зарим тохиолдолд иргэд багийн төвөө олохгүй байх, хурал цуглаан зохион байгуулахад өрөө танхим хүрэлцдэггүй гээд бэрхшээлүүд зөндөө. Тиймээс өнгөрсөн 2018 онд улсын төсөвт Дархан сумын 11,12,15 дугаар багийн төвийн барилга угсралтын ажлын төсвийг суулгажээ.
“СБМ” ХХК-ийн гүйцэтгэж байгаа багийн төвийн барилгын ажлууд 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ сардаа багтаан уг төвүүд ашиглалтад орж иргэд тохилог, ая тухтай газраас төрийн үйлчилгээгээ нэг дороос авах боломжтой болох юм.
Дархан сумын 12 дугаар багийн иргэн Д.Оюунцэцэг Г.Намбарнанзад Дархан сумын 12 дугаар багийн нийгмийн ажилтан 2019-2020 онд нийт найман байршилд төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Төрийн үйлчилгээгээ иргэддээ ойртуулахаас гадна 50 ортой төрөх эмнэлгийг удахгүй ашиглалтад оруулахаар болжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Төрөх эмнэлгийн гүйцэтгэгчээр “Жи Жи Ай” ХХК ажиллаж байна. Барилгын ажил 2018 оны 8 дугаар сараас эхэлж өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
Орчин үеийн техник технологи, шийдлээр баригдсан энэхүү төрөх эмнэлэгт олон байгууллага, иргэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоног төхөөрөмжүүдийг хандивласаар байгаад эрүүл мэндийн газрынхан баяртай байсан юм. Монгол улсын хамгийн анхны 16 давхар барилга Дархан хотод байдаг. Энэхүү барилгын хүн болон ачаа тээврийн цахилгаан шатыг шинээр угсран энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар “Дархан Цэн Ган” ХХК ажиллаж байна.
Тойрогтоо ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монголдоо томоохонд тооцогдох “Спорт цогцолбор”-ын барилгын ажилтай ч мөн танилцлаа.
Өнөөдрийн байдлаар барилгын нийт гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд 2200 хүний спорт танхимыг ашиглалтад өгөх талаар гүйцэтгэгч “Нэмбар” ХХК-иас мэдээллээ.
О.Нэмэхбаатар “Нэмбар” ХХК-ийн талбайн даамал 20.000 м2 талбай бүхий Спорт цогцолборт 2200 хүний суудалтай спорт танхим, 240 хүний суудалтай ОУ-ын стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрийн усан бассейн, тамирчдын бэлтгэлийн өрөө, хувцас солих өрөө байхаас гадна бусад бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байна. Тус цогцолборын барилгыг нийт 21 тэрбум төгрөгийн Улсын төсөвтэйгөөр “Нэмбар” ХХК гүйцэтгэж байгаа юм.
2014 онд хөрөнгө оруулалтыг зогсоож, царцаасан тул 2017 оноос аймгийн удирдлагууд Улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр тусгуулснаар "царцаасан жагсаалт"-аас гарч төсөл урагшаа хөдөлсөн билээ.
Ийнхүү Дархан-Уул аймагт томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд эд өрнөж бурхантын хөндийн иргэд баяртай байна.
| Дархан-Уул аймагт энэ онд 2200 хүний суудалтай спорт цогцолбор ашиглалтад орно | ||
| Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.