Дэлхий дээр “”МcLaren Senna” загварын спорт автомашин ердөө 500-хан ширхэг үйлдвэрлэгдсэн. Харин ихэнх хүмүүст тус машины дотор салонд ч болтугай сууж үзэх боломж тун ховор. Тэгвэл энэхүү машиныг Лэго тоглоомоор хэсэгчлэн угсарч олон нийтэд танилцуулан, хүссэн хэн бүхэнд сууж үзэх боломжийг нээж өгсөн байна. Сонирхуулж хэлэхэд, деталь хэсэг нэг бүр нь Лего тоглоомоос бүтсэн энэ автомашины загвар жинхэнээсээ даруй хагас тонн жингээр хүнд болсон гэнэ.
Лего тоглоомоор шилдэг, хурд хүчний гайхамшиг болсон автомашиныг бүтээх гэж 42 хүн ээлж ээлжээрээ бүхэл өдөржингөө хөдөлмөрлөсөн байна. Нийтдээ 2725 цагийг зөвхөн угсралтын ажилд зарцуулан байж яг бодит загвартай нь ижил хэмжээтэй загварыг гарган ирж чаджээ. Харин ажил эхлэхээс эцсийн цэг хүртэлх төслийн хөгжүүлэлтийн бүх ажиллагаанд 4935 цаг зарцуулсан байна. Үүнтэй төстэй загвар болох лего тоглоомоос бүтсэн “Bugatti Chiron” автомашинтай харьцуулахад “Lego Technic”-ийн ямар нэгэн мотор эсвэл хөдөлгүүрийг суулгаагүй. Нэг үгээр хэлбэл явдаггүй хөдлөх боломжгүй гэсэн үг юм.
Гэхдээ мэдээж жинхэнэ загварын автомашины үндсэн бэлэг тэмдэг, дагалдах хэрэгсэл, шаардлагатай техникүүд бүрэн байгаа. Тухайлбал, карбон суудал, жолооны хүрд, гишгүүр, бэлэг тэмдэг, дугуй, обуд гэх мэт. Хариг үлдсэн бүх хэсэг нь хагас сая шахам ширхэг Лего тоглоомоос бүрдэж өгсөн байна. Хяналтын хэсэгт ухаалаг таблетыг суурилуулж өгсөн. Легогоор угсрагдсан хаалга нь нээгдэж хаагддаг, их гэрэл, гэрлэн дохио нь асдаг.
Асах гэсэн товчлуур дээр дарж хаазаа гишгэмэгц 335 км цагийн хурдтай давхиж байгаа мэт хөдөлгүүрийн дуу чимээг гаргадаг байна. Зохион бүтээгчид нь замын хөдөлгөөнд оролцдог байдлаар хийх тал дээр хараахан шийдээгүй байгаа юм.
| Lego “MCLaren senna” загварын модель автомашин жинхэнэ машинаас 500 кг-аар хүнд | ||
| Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.