Нисэх онгоц үйлдвэрлэгч “Боийнг” компани зохион бүтээгч, инженерүүдийн дунд хамгийн сайн нисдэг төхөөрөмж бүтээх уралдааныг зарлан зохион байгуулжээ. Энэ бол “GoFly” нэртэй уралдаан юм. Шилдэг оролцогч 1,5 сая ам.долларын шагналтай энэ уралдааны эцсийн шатанд үлдсэн инженер, зохион бүтээгчдийг нэрлэсэн байна.
Хамгийн сайн нисдэг төхөөрөмжийн загвар бүтээн эцсийн шатанд шалгарч үлдэж чадсан оролцогчид 50 ам.долларын шагнал хүртэнэ. Энэ мөнгөөрөө тэд загвар бүтээлээ нисдэг нисэх төхөөрөмж бүтээх ажилдаа зориулах юм. Тэд агаарын босоо чиглэлийн хөдөлгөөнд эгц дээш хөөрч, дараагаар хэвтээ чиглэлийн хөдөлгөөнд нислэг үйлддэг нисдэг төхөөрөмж бүтээх нь чухал хэмээн уралдаанаа онцолсон. Эцсийн шатанд орсон бүтээлүүдээс дурдвал, Flykart2 нэртэй нисдэг төхөөрөмжийг онцолье.
![]()
Тус төхөөрөмж бол 2 дахь удаагийн сайжруулсан хувилбар. Нисгэгч буюу зорчигч 10 сэнсээр хүрээлэгдсэн голын суудалд сууж жолоодлого хийнэ. Тийрэлтийн хүч өгдөг сэнс нэг бүр хамгаалалтын бүрхүүлтэй болж өгсөн. Нислэгийг асуудалгүй хийж чаддаг ч гэлээ нэг гол дутагдал нь хэтэрхий их эрчим хүч зарцуулдаг гэсэн байна. Үүний дараагаар “Eva Aviabike” нисдэг төхөөрөмжийг нэрлэж байна. Үүнийг бүтээсэн “Aeroxo” нэртэй зохион бүтээгчдийн баг нисдэг төхөөрөмжийнхөө тийрэлтийн үүрэгтэй сэнсээ тэнхлэгээрээ эргэдэг байдлаар шийдэж өгсөн нь сонирхолтой болсон. Нисдэг мотоциклийн загвартай төстэй ч сэнсний хувьд мөн л тоогоор илүү болж өгсөн. Уралдааныг зохион байгуулагчдаас өндөр үнэлгээг аваад байгаа юм. Одоо “Silverwing S1” нэртэй нисдэг төхөөрөмжийн талаар мэдээлэл өгье. Энэ төхөөрөмж нь бусад нисдэг төхөөрөмжийн хийж чадах бүхий л үйлдлийг хийж чаддаг.

Гэхдээ нисгэгч өөрөө биеэрээ тэнцвэрээ тааруулах шаардлагатай болдог нь бага зэрэг асуудалтай гэжээ. Туршилтаар манекан суулган нисгэж үзэхэд ямар ч асуудалгүй цаашид улам сайжруулан хөгжүүлж болно гэсэн дүгнэлтийг аваад байгаа. Энэ уралдаанд олон шинэ санаанууд гарч ирсэн тул тэдгээрийн дундаас сонгон шалгаруулалт хийх хэцүү байна. хамгийн гол нь эрчим хүчний хэрэглээ бага, аюулгүй, хөнгөн, мөн бага төсвөөр бүтэх гэсэн шаардлагыг хангаж байхад л өндөр үнэлгээ авах боломжтой гэж харж байгаа юм байна. Уралдаанд дэлхийн 101 орны 3500 гаруй шинийг санаачлагч оролцож байна. Эцсийн шатанд шилдэг 5 бүтээл нэрлэгдэх юм.
| Хамгийн сайн нисдэг төхөөрөмж шалгаруулах “Golfy” уралдааны шилдгүүдийг нэрлэлээ | ||
| Үзсэн: 799 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.