Махны үнэ жилээс жилд нэмэгдсээр байгаа энэ үед зах зээлээс хямд үнээр иргэдийн махны хэрэгцээг хангах зорилгоор жил бүр нөөцийн мах бэлтгэн худалдаалдаг. Орхон аймагт өдөрт дунджаар 10-12 тонн мах худалдаалагдаж байгаа бөгөөд энэ жил 150 сая төгрөг төсөвлөн үхэр, хонь, ямааны 300 тонн мах нөөцлөн худалдаалж байна.
Орхон аймаг энэ жил хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд 300 тонн мах нөөцөлж, 6 цэгээр худалдаалагдаж эхэлсэн. Нөөцийн махны үнэ зах зээлийн үнээс харьцангуй хямд байгаа ч өнгөрсөн жилийн үнэтэй харьцуулахад өссөнийг албаны хүн хэлж байна. Тодруулбал үхрийн цул мах 9400, ястай мах нь 7700, хонины цул мах 8200, ястай мах нь 6700, ямааны цул мах 7800, ястай мах 6500 төгрөгний үнэтэй байна. Мөн хонины гулууз 6500, ямааны гулууз 600 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байна. Хонь, ямааны гулууз наснаас нь хамаарч 16-30 кг болдог бөгөөд 140-150 мянган төгрөг байдаг байна. Орхон аймагт холбогдох албаныхан нөөцийн мах худалдаалагдаж буй цэгүүдэд хяналт шалгалт зохион байгуулжээ.
Энэ жилийн хувьд үхэр, хонь, ямааны 300 тонн махыг бэлтгэж өнгөрсөн 3 дугаар сарын 25-аас худалдаалж эхэлсэн бөгөөд Эрдмийт компани бэлтгэн нийлүүлж байна.Одоогоор тус ХХК-ийн нөөцөд 400 гаран тонн мах байгаа гэнэ
Нөөцийн махны савлагааны хувьд үйлдвэрийн аргаар ариун цэвэр стандартын шаардлага хангасан савлагааг хийж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, ОБГ, мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллаж байна.
| Орхон аймагт “Нөөцийн мах”-ыг 6 цэгээр худалдаалж байна | ||
| Үзсэн: 1179 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.