Шууд Chart

Төв аймгийн хэмжээнд мал төллөлт 47,5 хувьтай явагдаж байна

2019-04-10 16:38:21

Төв аймгийн хэмжээнд 2,1 сая мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 995 400 төл мал төллөж мал төллөлт 47,5 хувтахй явагдаж байгааг албаныхан мэдээллээ.

Том малын хоргодол 3162 толгой байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 15,8 дахин буюу 499 79 толгойгоор буурчээ. Ихэнх сумд нөөцийн өвс, тэжээлийн нөөцтэй байгаа нь аюулгүйн нөөцийн өвсний 19,7  тэжээлийн 11,2 хувийг малчин, мал бүхий иргэдэд борлуулсан байна. Мөн Усан хангамж нийт малын 88,3 хувьд хангагдсан, 11,7 хувь нь дутагдалтай байгаа нь олон малтай тал хээрийн бүсийн сумдад хүндрэлтэй байна. 1 худагт ойролцоогоор 3020 толгой мал усалж байгааг албаныхан тодотголоо.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цаг үеийн ажлын шуурхай удирдлага, зохицуулалтыг хангахын тулд тодорхой ажил хариуцах штабыг зохион байгуулж ажиллах талаар мэдээлэл өглөө.

     

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв аймгийн хэмжээнд мал төллөлт 47,5 хувьтай явагдаж байна  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй