Шууд Chart

“Хар нүх”-ний зургийг анх удаа олон нийтэд үзүүллээ

2019-04-11 16:02:15

Хүн төрөлхтөн анх удаа хар нүхний зургийг харах боломж саяхан олдсон байна. Энэ бол 55 сая гэрлийн жилийн зайд сансар огторгуйн гүнд орших жинхэнэ хар нүх гэж Европын эрдэмтэд мэдээлж байна. Хар нүхний эргэн тойронд харагдах үзэгдэл эрдэмтэн мэргэдийн олж мэдсэн сурах бичигт бичиж үлдээсэн тэр үйл явцыг харж байна.

Энэ хар нүх Девы гэх оддын аймгийн Мessier 87 гэх галактикт 55 сая гэрлийн жилийн зайтай буюу 500 сая их наяд км зайтай маш хол оршиж байгаа. Хар нүхний зургийг дарахын тулд тив болгонд ажилладаг аварга том, хүчирхэг 8 телескопыг ашигласан. Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Хар нүхийг тойроод эргэн гарах боломжгүй үзэгдлийн хаяа гэдэг математикт тодорхойлсон гадаргуу байдаг. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гадны ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй юм. Нидерландын Неймганы их сургуулийн профессор Хейно Фальке Би-би-сид өгсөн ярилцлагадаа, бид энэ зурагнаас манай нарны аймгаас ч том хэмжээтэй зүйлийг харж байна гэсэн байна. Энэ хар нүхний жин нь л гэхэд нарнаас даруй 6,5 тэрбум дахин илүү гэжээ. Энэ нь зарчмын хувьд сансар огторгуйд байж болох хамгийн том хэмжээтэй хар нүх байх хэмээн үзэж байна. Орчлон ертөнцийг ч залгих хүчтэй гэжээ.

Сансар судлал, шинжлэх ухааны салбарт гарч ирсэн хамгийн том нээлт, шинэ мэдээлэл энэ боллоо гэж онцолж байна. үүний талаар зөвхөн таамаг гаргаж, онол ярьдаг байсан бол үнэхээр хар нүх гэдгийг байдаг гэдгийг баттай олж мэдлээ гэж байна. Гэрлийн 1 жилд туулах зайг 1 гэрлийн жил болгон авдаг. Гэрэл нь 300000 км/с хурдтайгаар жилд туулах зай билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хар нүх”-ний зургийг анх удаа олон нийтэд үзүүллээ  
Үзсэн: 3398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй