АНЭУ өөрсдийн сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Үүнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид ОХУ-аас “СОЮЗ” сансрын хөлгийг худалдаж авахаар төлөвлөж байна. Үүний хажуугаар, тэд РОСКОСМОС-ын үйлчилгээгээр АНЭУ-ын хоёр сансрын нисгэгчийг задгай сансарт, дэлхийн тойрог замд хүргэнэ гэжээ.
Үүнд мэдээж үнэ хөлс мөнгийг нь төлөх болно гэсэн байна. Оросын баатар, Роскосмос төрийн корпорацийн сансрын нисгэгчийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Сергей Крикалев хэлэхдээ, энэ нислэг 2 жилийн дараа гэхэд бараг хийгдэх болно гэж мэдэгдсэн байна. Хуулиараа бол зөвхөн ОХУ-ын иргэн энэ хөтөлбөрт багтах ёстой гэж заасан байдаг тул ийнхүү АНЭУ оросын сансрын хөлөгт өөрсдийн улсын хоёр нисгэгчээ суулгах 2 суудлыг худалдан авах нөхцөл үүсээд байгаа м байна.
Гэсэн хэдий ч АНЭУ-д зориулж Оросын сансрын хөтөлбөрөөс тусдаа өөр нэгэн сансрын пуужин үйлдвэрлэх болно гэжээ. Тус улсын анхны сансрын нисгэгч энэ намар сансарт ниснэ. Түүнд дэлхийн тойрог замд 8 өдөр ажиллах үүрэг ногдож байгаа. Роскосмос болон АНЭУ үүнтэй холбоотой гэрээнд 2018 оны 6-р сард гарын үсгээ зурсан. Хоёр сансрын нисгэгчийг өнгөрсөн оны намраас бэлтгэж эхэлсэн байна. АНЭУ-д сансрын нисгэгчидтэйгээ харилцах, тэдэнд заавар чиглэл өгөх өөрсдийн удирдлагын төв гэж байдаг. Тэд хиймэл дагуулуудыг хийж бүтээж байгаа, мөн урт хугацааны сансрын хөтөлбөрийг боловсруулж байгаа гэлээ.
| АНЭУ ОХУ-аас сансрын хөлөг худалдаж авна | ||
| Үзсэн: 1168 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.