Япон улсын эргийн ойролцоо агаарын цэргийн хүчний F-35 сөнөөгч онгоц осолдсон байна. Тус онгоц Номхон далайд нислэг үйлдэж байгаад радарын төхөөрөмжөөс алга болж холбоо тасарсан гэжээ. Үүнээс нэг өдрийн дараагаар осолдсон сөнөөгч онгоц олдсон гэж мэдээлжээ.
Онгоцны үлдэгдэл хэсгүүдийг тэнгисийн бүсэд хийх эрэн хайх ажиллагааны үеэр олж илрүүлсэн байна. Японы батлан хамгаалахын сайд Такеши Ивайягын мэдэгдсэнээр, тэд онгоцны тасарсан сүүлийг олсон. Үүнээс дүгнэж үзхэд онгоц сүйрсэн гэж бодож байна хэмээн онцолсон байна. эф-35 сөнөөгч онгоц Японы зүүн-хойд хэсэгт орших Мисавагийн агаарын цэргийн баазаас хөөрсний дараа 30 минут өнгөрмөгц холбоо тасарсан гэжээ. Тэр үед тус онгоц Аомори мужийн эргээс 135 км-ийн зайд номхон далайн дээгүүр нисэж явсан байна.

Холбогдох салбарын яамны удирдлагын өгсөн мэдээллээр, сураггүй алга болсон нисгэгчийг эрэн хайх, аврах ажиллагаанд бүх боломжоо дайчлан ажиллах болно гэлээ. Онгоц сүйрэхээс хэдхэн минутын өмнө нисгэгч дохио өгч амсан байсан байна. Сүйрлийн шалтгаан одоогоор тодорхой болоогүй. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, өмнө нь тус сөнөөгч онгоцонд ямар нэгэн техникийн эвдрэл гэмтэлтэй холбоотой зүйл ажиглагдаж байгаагүй гэсэн байна. F-35 сөнөөгч онгоц бол Америкийн үйлдвэрлэгчдийн бүтээсэн хамгийн үнэтэй мөн хамгийн сүүлийн үеийн онгоц.

Нэг нь л гэхэд 90 сая ам.доллараас багагүй үнэтэй байдаг юм. Харин Японы эрэгт осолдож сүйрсэн гэх энэ сөнөөгч бол хамгийн сүүлийн үеийн хувилбар нь гэлээ. 5-аар үеийн эф-35 сөнөөгч онгоцыг Япон улс 2018-оны 1-р сард агаарын цэргийн хүчиндээ нэвтрүүлж эхэлсэн байдаг юм.
| Японы агаарын цэргийн хүчний “F-35” сөнөөгч онгоц осолджээ | ||
| Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.