Энэ сарын 4-нд Венесуэлд болсон ослын дараагаар тус улсын эрх баригчид улс орон даяар цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг бүрэн сэргээсэн байна. Энэ талаар Боливарын Бүгд Найрамдах улсын харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес мэдээлсэн юм.
Тэрээр Венесуэл даяар тасраад байсан эрчим хүчний нийлүүлэлтийг дахин сэргээж, бүх нийтэд түгээлээ хэмээн онцолсон. Мөн тэрээр ерөнхийлөгч Николас Мадурогийн шийдвэрийн дагуу цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг зохицуулалтын горимоор түгээх болно гэжээ. Өнгөрсөн 3-р сараас эхэлж тус улсад эрчим хүчний нийлүүлэлт бүс нутгийг бүхэлд нь хамран тасарч эхэлсэн. Үүний шалтгааныг тус улсын эрх баригчид АНУ болон сөрөг хүчний оролцоотой үүсэж байгаа хэмээн мэдэгдээд байгаа. Хамгийн томоохон хэмжээний цахилгааны доголдол 3-р сарын 7-нд болсон. Эрчим хүч энэ өдрөөс эхэлж хэдэн өдрийн турш Каракас хот болон ихэнх мужуудад тасран харанхуй нөмөрсөн. Үүнийг дахин сэргээхэд бараг нэг долоо хоногийн хугацаа зарцуулсан байна.
Ерөнхийлөгч Мадуро эрчим хүчний тасралт, доголдол бол осол авар, энэ бол АНУ-ын талаас хийж байгаа дарамт шахалт, зохион байгуулалттай довтолгоо буюу халдлага гэж нэрлээд байгаа. Үүнд дэлхийн зарим улс орны тэргүүн нар санал нэгдэхгүй байгаагаа ч илэрхийлээд байгаа.
| Венесуэл цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтээ бүрэн сэргээв | ||
| Үзсэн: 849 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.