Шууд Chart

Хүчтэй салхины улмаас Улаанбаатар-Өлгий чиглэлийн онгоцны нислэгийг цуцалжээ

2019-04-16 15:19:17

Баян-Өлгий аймгийн нутгаар өнгөрсөн шөнө салхины хурд 21 м/с-д хүрч шуурсан юм. Салхи одоо ч намжаагүй 10-19 м/с орчим байгаа бөгөөд үдээс хойш 21 м/с-д хүртэл нэмэгдэх аж.

Үүнтэй холбогдуулан "Хүннү эйр" компанийн өнөөдрийн Улаанбаатар-Өлгий-Ховд чиглэлийн нислэгийг цуцалж, маргааш нисэхээр болсон байна. 

Сурвалжлагч: Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүчтэй салхины улмаас Улаанбаатар-Өлгий чиглэлийн онгоцны нислэгийг цуцалжээ  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй