Умард Солонгосын асуудал эрхэлсэн АНУ ын тусгай элч төлөөлөгч Стивен Биган өнөөдрөөс ОХУ д айлчилж байна. энэ тухай АНУ ын Төрийн департаментын сайтад нийтэлснийг хэвлэлүүд дамжуулж байна. Тусгай элч 2 өдөр Москва хотод ажиллах хугацаандаа Оросын албаныхан уулзалт хэлэлцээ хийж Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар санал солилцох юм байна.
Тодруулбал Умард Солонгосыг цөмийн зэвсгээс нь бүрэн, эргэлт буцалтгүйгээр татгалзуулахад чиглэгдсэн хүчин чармайлтын тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн даваа гаригаас Оросын хэвлэлүүд Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ д айлчилж Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл энэ дээд уулзалтаас өмнө Америкийн тал ОХУ-ын эрх баригчид Умард Солонгосын асуудлаарх байр сууриа илэрхийлж батлахаар элч төлөөлөгчөө Москва илгээсэн болов уу гэж мэргэжилтнүүд харж байна.
Гэхдээ одоогоор Умард Солонгосын удирдагчийн ОХУ-д хийх айлчлалын тов албан ёсоор зарлагдаагүй л байна. Зарлахгүйгээр айлчлах магадлал ч өндөр. Умардын удирдагч аюулгүй байдалдаа онцгой анхаардаг тул БНХАУ-д хийсэн айлчлалуудын тов урьдчилан зарлагдаж байгаагүйг хэвлэлүүд сануулж байна.
| АНУ-ын Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай элч ОХУ-д айлчилж байна | ||
| Үзсэн: 683 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.