Шууд Chart

Индонезид Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн саналын хуудсыг тоолж байна

2019-04-18 10:19:40

Индонезид болсон  Ерөнхийлөгчийн болон парламентын  сонгуулийн  санал тоолох үйл явц үргэлжилж байна.  Өнөөдөр тус  улсын иргэд Төрийн тэргүүнээсээ гадна Парламентын 2  танхимын гишүүдийг  сонгохоор саналаа өгсөн юм.  Үүнхий зэрэгцээ  орон нутгийн  хууль тогтоох байгууллагуудын гишүүдийг ч  сонголоо. 

Санал хураалт орон нутгийн цагаар 07 цагт эхэлж  13  цагт буюу  УБ-ын цагаар  14  цагт дууссан.  17 мянга гаруй  арлаас бүтсэн энэ улсад дэлхийд  2 т  бичигдэх  хэмжээний томоохон сонгууль болдог ч  санал хураалтыг  маш богино хугацаанд зохион байгуулдаг байна. Энэ удаагийн Төрийн тэргүүний сонгуульд  тус улсын одоогийн төрийн тэргүүн Жоко  Видодо,  чөлөөнд гарсан  генерал  Прабово Субианто нар өрсөлдөж  байна.  Тэд  мөн л  2014  оны  Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгчид байсан юм. Индонезийн үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийг  дэд Ерөнхийлөгчийн хамтаар сонгодог юм.  Видодо Ерөнхийлөгч  дэлхийд  томоохонд тооцогддог Мусульман суннитуудын байгууллага болох Нахдатул Уламагийн  удирдагч асан  Мааруф Аминыг дэд Ерөнхийлөгчөөрөө сонгосон байна.

Харин  чөлөөнд гарсан генерел Индонезийн чинээлэг  иргэдийн нэг бизнесмэн Сандиагом  Уног дэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн өрсөлдсөн.  Сүүлийн  мэдээгээр  буюу  эксит поллын дүнгээр  одоогийн төрийн тэргүүн  Видодо  55 хувийн саналаар  тэргүүлж яваа  юм байна.  Харин түүний өрсөлдөгчийн авсан санал 44 хувьд  хүрснийг дамжуулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонезид Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн саналын хуудсыг тоолж байна  
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй