Шууд Chart

АНУ Латин Америкийн орнуудын эсрэг хориг арга хэмжээ авна

2019-04-18 10:28:49

АНУ-ын  засаг захиргааныхан Латин  Америкийн зарим орны эсрэг хориг арга хэмжээ авч байгаагаа тун удахгүй зарлахаар төлөвлөж байна.  Цагаан ордон дахь эх сурвалжуудынхаа мэдээлэлд үндэслэн Америкийн хэвлэлүүд  ийнхүү мэдээлж байна. Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар  АНУ-ын эрх баригчид  Венесуэл, Куба, Никарагуа  улсын  эсрэг хориг арга хэмжээ авч байгаа юм байна.

Харин хориг  арга хэмжээ авах  шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон  зарлаж  танилцуулна гэдгийг ч  урьдчилан мэдээлж байна. Америкийн  эрх баригчид  энэ хориг арга хэмжээгээ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурод  үзүүлэх  бас нэгэн хүчтэй дарамт шахалт гэж үзэж байгаа юм байна. Ерөнхийлөгч Трампын засаг захиргааныхны хувьд  Николас Мадурог төрийн эрхээс зайлуулж,  Үндэсний ассамблейнх нь тэргүүн Хуан Гуайдог  Венесуэлийн  шинэ  Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрүүлэхийг чармайж байгаа юм. Одоогоор Гуйадогийн засгийн газрыг дэлхийн 50 гаран  орон  хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Мөн  Мадурод  шахалт дарамт үзүүлэхийн тулд л Кубын эсрэг хориг арга хэмжээ авч байгааг войс оф Америка  буюу Америкийн дуу хоолой нийтэлсэн байна.  Зарим хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар Америкийн эрх баригчид  Кубад  бизнестэй,  өмнө нь  Кубын засгийн газрын   хувь хүмүүсээс  хураан авсан  хөрөнгөтэй  гадаадын  компаниудын эсрэг Америкийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг зөвшөөрөхийг хүсч байгаа юм байна.

Ийм шийдвэр  батлагдвал  Кубын эсрэг  авсан  хамгийн хатуу  арга хэмжээнд тооцогдоно гэж мэргэжилтнүүд үзэж  байна. Хэдийгээр АНУ шинээр хориг арга хэмжээ авахаар болсноо одоогоор зарлаагүй байгаа ч эсэргүүцэгчид хэдийн гараад байна.  Тодруулбал  Брюссель Европын  компаниудын  ашиг  сонирхлыг хамгаалахын тулд хариу  арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Латин Америкийн орнуудын эсрэг хориг арга хэмжээ авна  
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй