Шууд Chart

I, II, III ангиллын 23 компанийн хувьцаа арилжаалжээ

2019-04-18 12:10:34

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 87,399,403 төгрөгийн үнийн дүн бүхий 710,059 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа..  Үүнээс "Сүү" ХК (SUU +2.48%) болон  "Түмэн Шувуут" ХК (TUM +1.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс" ХК (MIE -10.26%) болон "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU -6.04%) -ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.72 хувиар буурч, 19917.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,328,342,200,408.52 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


I, II, III ангиллын 23 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 1159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй