Шууд Chart

Ар Байгальд гарсан түймрийн уршгаар 400 гаруй хүн хохироод байна

2019-04-21 14:47:22

ОХУ-ын Ар Байгалийн хязгаарын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тус бүс нутагт гарсан түймрийн уршгаар хохирсон хүний жагсаалтыг гаргаж буй юм байна. Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн орон нутгийн цагаар 17:00 цагийн байдлаар тосгон суурингууд түймэрт автсаны уршгаар 400 гаруй хүн хохирсон байна. Нэрийн жагсаалтыг байнга шинэчилж байгааг тус яамнаас мэдэгдээд байна.

Түймэр орон гэр нь өртөж шатсан хүмүүсийг түр байранд эсвэл ах дүү, хамаатан садныд нь байрлуулж байгаа юм байна. Мэргэжилтнүүд, сэтгэл зүйчид гамшгийн уршгаар хохирсон хүмүүст байнгын тусламж үзүүлж байна.

Үүний зэрэгцээ түймрээс болж алдсан бичиг баримтыг нь сэргээхийн тулд бүртгэлтэй, судалгааны ажил ч хийгдэж байгаа аж. Энэ бүхнийг гамшигт өртөгсдөд туслах тусгай комиссынхон гүйцэтгэж байгаа юм байна. Тус комисс иргэдэд шаардлагатай материаллаг болон санхүүгийн тусламжийн хэмжээг тодорхойлж, жагсаалт гаргаж байна.

Ойн түймрийн уршгаар зарим сууринд холбоо тасарч, цахилгааны хангамж тасалдаад байгааг Ар Байгалийн хязгаарын Засгийн газрын нийгмийн асуудал эрхэлсэн даргын орлогч мэдэгдсэнийг "Интерфакс" дамжуулж байна. Тус агентлагийн мэдээнд бямба гарагийн өглөө Монголын нутгаас орж ирсэн хээрийн түймэрт Ар Байгалийн хязгаарын 14 суурингийн 109 байшин барилга шатаад байгааг тэмдэглэсэн байлаа. Түймрийн уршгаар 27 хүн гэмтэж, түлэгдсэнээс найм нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Түймэр дэгдсэн бүс нутагт онц байдал тогтоогоод байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ар Байгальд гарсан түймрийн уршгаар 400 гаруй хүн хохироод байна   
Үзсэн: 1225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй