Афганистаны нийслэл Кабул хот дахь Холбоо харилцаа, мэдээллийн технологийн яаманд террорист халдлага гарсны уршгаар сүүлийн мэдээгээр 12 хүн амь насаа алдсан байна. Эрх баригчдын мэдээлж байгаагаар террористууд яамны байр руу дайран орж хамгаалалтын албаныхантай буудалцжээ.
Хотын төвд буудалцаан болсныг гэрчүүд мэдүүлж байна. Холбоо харилцаа, мэдээллийн технологийн яамны нийт 2800 ажилтанг нэн даруй нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авчээ.
Афганистаны Дотоод хэргийн яамны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Насрат Рахими буудалцаан болсныг баталсан төдийгүй яамны таван ажилтан, гурван хамгаалагч амиа алдсаныг баталсан байна. Мөн халдлага үйлдсэн этгээдүүдийн гурав нь алагдсан мэдээтэй байна.
Яамны байранд зэвсэгт этгээдүүд дайран орохоос өмнө амиа золиослогч этгээд эхлээд дэлбэрэлт үйлдсэн тухай аюулгүйн албаныхан мэдээлсэн байна. Одоогоор Афганистаны цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар мэдэгдэл хийгээгүй байна. Мөн зэвсэгт бүлэглэлийнхнээс нэг нь ч энэ халдлагын хариуцлагыг хүлээхээ мэдэгдээгүй байна.
| Кабул хотод гарсан халдлагын уршгаар 8 хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 917 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.