Лондонд өнгөрч буй долоо хоногийн туршид байгаль экологийг хамгаалагчид эсэргүүцлийн жагсаал хийж байна. Энэ сарын 15-ны өдрөөс хойш жагсаал цуглааны үеэр үймээн дэгдээсэн, цагдаагийнхний өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн хэргээр нийт 750 хүнийг баривчилж саатуулсан байна. Энэ тухай Лондон хотын Цагдаагийн газраас мэдэгдсэн юм.
Эко идэвхтнүүд буюу байгаль экологийг хамгаалагчид жагсаал цуглаанаа харьцангуй тайван зохион байгуулж байгаа юм. Тэд хотын зарим гудамж, талбайг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулж байснаас болж бизнесийн байгууллагынхан тэр дундаа дэлгүүр, үйлчилгээний газрынхан багагүй хохирол амсч буй юм байна.
Тухайлбал, эсэргүүцлийн энэ жагсаалаас болж 12 сая фунт стерлингийн хохирол учирсан гэж тооцоолсон байна. Өнгөрсөн баасан гарагт жагсагчид "Хитроу" нисэх онгоцны буудлыг эзлэн авахаа зарлаж байсан юм.
Хууль сахиулагчид тодорхой арга хэмжээ аваагүй бол олон мянган зорчигчийн суух нислэгүүд хойшилж багагүй асуудал үүсэхээр байсан юм.
| Лондонд 750 жагсагчийг саатуулан хориод байна | ||
| Үзсэн: 710 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.