АНУ-ын Шарлотт хотын Хойд Каролины их сургуульд буун дуу гарч их сургуулийн цогцолборыг цагдаагийнхан хамгаалалтандаа авсан байна. Үйл ажиллагаа, үүд хаалгыг хаасан байна. Оюутны хотхоны бүсэд гурван хүн бууны шарх авсан гэж мэдээлжээ. Хэргийг үйлдсэн сэжигтэн баривчлагдсан байна. Энэ талаар орон нутгийн WSOC телевизийн суваг мэдээлсэн байна.
Гэрчийн мэдүүлснээр, үл мэдэх сэжигтэн их сургуулийн нэгэн барилгаас буудсан гэсэн байна. Улмаар гурван хүн суманд оногджээ. Сургуулийг хаалттай байлгах арга хэмжээ үргэлжилнэ. Их сургуулийн албан ёсны твиттеэр цахим хуудсанд оюутан багш ажилтнуудыг аюулгүй газар байрлаж байхыг анхааруулсан байна.
Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөн хурцадвал шаардлагатай тохиолдолд аль болох зугтах, нуугдахыг сануулсан байна. Ассошейтэд Пресс агентлагийн их сургуулиас авсан баттай эх сурвалжийн мэдээллийг үндэслэж бууны суманд оногдсон гурван хүнийг нас барсан гэж мэдээлсэн байна. Харин орон нутгийн телевиз 2 хүн нас барж, 4 хүн шархадсан гэж мэдээлжээ.

![]()

| АНУ-ын Шарлотт хотын Хойд Каролины их сургуульд хоёр хүн буудуулж нас баржээ | ||
| Үзсэн: 768 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.