Шууд Chart

Террорист бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Аль-Багдадигийн дүрс бичлэг цахим сүлжээнд тавигджээ

2019-05-01 14:00:29

Исламын улс террорист бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Аль-Багдадигийн дүрс бичлэг анх удаа цахим сүлжээнд тавигдсан байна. Энэ нь 2014 оны 7-аар сард олон нийтийн цахим хуудсанд түүний дүрс гарч ирсэн явдлаас хойших анхны тохиолдол юм байна. Энэ талаар Исламчуудын цахим сайтын үйл ажиллагааг хянаж байдаг “SITE Intellegence Group”- д мэдээлсэн байна.

Тус дүрс бичлэгэнд Сирийн Багуз тосгонд болсон зэвсэгт мөргөлдөөний талаар хэлэлцэж байгааг харуулсан байна. Мөн Шри-Ланкад болсон цуврал халдлагын талаар ярьсан байна. тус халдлагын уршгаар 250 гаруй хүн нас барж, 500 орчим хүн бэртэж гэмтсэн юм. Тус бичлэг хэзээ, яг хаана хийгдсэн нь тодорхойгүй юм байна.

Өнгөрсөн удаад 2014 оны 7-р сард аль-Багдади Иракийн Мосул хотын томоохон сүмийн хажууд хийсэн дүрс бичлэгээ интернетэд байршуулж байсан юм. Түүний зарим хэвлэл, эх сурвалжууд зүсээ хувилган Сириэс Ирак руу оргох гэж байгаад бүтэлгүйтэж байсан талаар мэдээлж байсан билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Террорист бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Аль-Багдадигийн дүрс бичлэг цахим сүлжээнд тавигджээ  
Үзсэн: 832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй