Румын улсад асар том торнадо салхи гарсан байна. орон нутгийн иргэд үхлийн хар шуурга гэж нэрлэгддэг торнадо салхины зураг болон дүрс бичлэгийг цахим сайтад нийтэлсэн байна. Тус асар том хэмжээний хуй салхи Румыны Кэлэраш гэх мужийн нутаг дэвсгэрт үүссэн байна. Кэлэраш мужийн захирагч Георге Якобын мэдээлснээр, Торнадогийн уршгаар Дражнас тосгоны 10 гаруй байшингийн дээвэр хууларч, автомашин хөмөрч эргэсэн байна.
Тэр бүү хэл зорчигч тээврийн томоохон автобус хүртэл хөмөрч эргэсэн гэжээ. Онцгой байдлын хяналтын албанаас өгсөн мэдээллээр байгалийн гамшигт үзэгдлийн уршгаар бэртэж гэмтсэн, нас барсан хүн золоор гараагүй гэнэ. Румыны цаг уурчид хүчтэй хуй салхи үүсэх гэж байгаа талаар анхааруулж, түгшүүрийн улбар шар өнгийн дохио зарлаад амжсан байжээ. Мөн их хэмжээний хур тунадас орох талаар ч анхааруулсан байна. энэхүү цаг агаарын онцгой үзэгдэл 5-р сарын нэгний шөнө хүртэл зарим нутгийн бүсэд үргэлжлэх төлөвтэй байгаа гэжээ.
- Үхлийн хар шуурга ердийн дуу цахилгаантай бороо ба мөндрөөр эхэлдэг. Дараа нь хэдэн минутын дотор агаарын хэм нь эрс доошлон аянгын үүлнээс агаарын хуй нь дээд, доод хэсэгтээ юүлүүр маягийн тэлэлттэйгээр газарт бууж ирнэ. Торнадогийн агаарын масс нь цагийн зүүний дагуу 450 км/ цагийн хурдтайгаар эргэлдэн хуйн дотор талд ус, шороо болон замдаа тааралдсан бүгдийг татан эргүүлэн нэлээдгүй зайд зөөн хаядаг.
| Румынд “Торнадо” хар салхи гарчээ | ||
| Үзсэн: 3138 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз

Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.