Шууд Chart

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2019-05-02 14:43:24

Орхон аймагт энэ онд нийт 64 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээс 36 тэрбум төгрөг нь улсын төсвөөс, 26 тэрбум төгрөг нь орон нутгийн төсвөөс суугдсан. Харин орон нутаг дахь томоохон ААН болох Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх бүтээн байгуулалтын ажлуудад тодорхой хөрөнгийг гаргах юм. Нийт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр өнөөдөр Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2019” гэсэн гэсэн өдөрлөгийг зохион байгууллаа.

2019 онд Орхон аймагт гэр хорооллын инженерийн шугам сүлжээг сайжруулахад 8.7 тэрбум төгрөгөөр нийт 7 багт 7,2 км үргэлжлэх шугам татах бөгөөд, өдөрлөгийн хүрээнд Баянцагаан багийн инженерийн шугам сүлжээ байгуулах ажлын шав тавилаа. Тус багийн шугам сүлжээнд  нийт 18.9 тэрбум төгрөгөөр 14590 м дулаан, цэвэр усны шугам, 15421 м бохир усны шугам, ус, дулаан дамжуулах зургаан төв байгуулахаас 2019 онд 3.4 тэрбум төгрөгөөр дулаан, цэвэр усны 4520 м, бохир усны 4089м шугам, ус, дулаан дамжуулах 1 төв байгуулах байгуулах юм.

  “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2019” өдөрлөгийн нээлтийг Амарын талбайд зохион байгуулж, аймгийн удирдлагууд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ гэх мэт орон нутгийн нийгмийн идэвх санаачилга, хариуцлагатай ХХК-иудын төлөөллүүд оролцсон. Үргэлжлүүлэн Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын шавыг тавьсан. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт нийт 20 га талбайд  үргэлжлэх бөгөөд орчин үеийн жишигт нийсэн цэцэрлэгт хүрээлэнг барихаар зорьж байна. Тус бүтээн байгуулалтыг энэ онд үргэлжлүүлэхдээ улсын төсвөөс 2 тэрбум,орон нутгийн төсвөөс 1,2 тэрбум төгрөг, Эрдэнэт үйлдвэрээс 2тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.

Мөн Орхон аймагт энэ онд боловсрол, соёлын салбартаа Рашаант багт 250,Уурхайчин багт 928 хүүхдийн сургууль шинээр барьж,  Булаг, Яргуйт, Эрдэнэ багт тус бүр 150 хүүхдийн цэцэрлэг байгуулж, бусад сургуулдь цэцэрлэгт их засвар, өргөтгөл хийхийн хамт, Жаргалант сумын сургуулийн дотуур байрыг шинээр барьж, Даваат, Наран баг тус бүрт Соёлын төв,  Цагаанчулуут багт Залуучуудын ордон барьж байгуулна. Түүнчлэн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянцагаан, Говил, Эрдэнэ баг  тус бүр Багийн төвийн цогцолборын барилгыг шинээр барьж иргэдэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх олон ажлыг эхлүүлнэ. Харин  Эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэхийн тулд   Жаргалант сум болон Баян-Өндөр сумын  Булаг багт тус бүр Өрхийн Эрүүл мэндийн төвийг шинээр байгуулах бөгөөд нийт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг аймгийн ЗДТГ,  Эрдэнэт үйлвэр, Эрдмин, Ачит ихт зэрэг томоохон аж ахуйн нэгжтэй хамтран гүйцэтгэж, нутгийн иргэдийг ч ажлын байраар хангана. Үүний хүрээнд дээрх талууд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэн байгуулна   
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй