Төв аймгийн хэмжээнд тариалалт энэ сарын 5 наас 4 суманд эхэлжээ. Энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд хүнсний ногоо 18200 тн-ыг хураан авахаар төлөвлөж байна.
Атрын 60 жилийн ойг угтаж энэ онд 152850 тн үр тариа, 125350 тн улаан буудай хураан авахаар төлөвлөжээ. Харин жимсний хувьд 3980 тн-г хураан авахаар төлөвлөсөн нь өмнөх оноос 2 дахин их байгаа юм. Төв аймаг Атрын 1-р аяны хүрээнд нийт 1444,0 мянган тн, 2-р аяны хүрээнд Цээл, Аргалант, Сүмбэр, Баянхангай сумд байгуулагдаж эргэлтийн талбай 310.7 га болж нийт 2914,7 мянган тн, 3-р аяны хүрээнд 798,5 мянган тн ургац тус тус хураан авч тус аймаг 60 жилийн түүхэндээ 5157,2 мянган тн ургац хураан авсан байна.
Төв аймгийнхан 2018 онд газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд 93,7 мянган тн үр тариа 81,6 мянган тн төмс 11,6 тн хүнсний ногоо 108,4мянган тн тэжээлийн ургамал 16,6мянган тн тосны ургамал хураан авч, Монгол улсын үр тарианы 25.2, төмсний 49, хүнсний ногооны 12 малын тэжээлийн 49 хувийг дангаараа үйлдвэрлэж, Монгол орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Тэгвэл энэ жилийн хувьд өмнөх оны зорилтоо 2 дахин нэмэгдүүлэх зорилгоор эхний ээлжид хөрсний эвдрэлийг багасгаж, үржил шимийг сайжруулах арга хэмжээг түлхүү авч байгааг албаныхан тодотголоо. Хөрсийг органик бордоогоор бордох нь хөрсний үржил шимийг нэмэгдүүлж ахиу ургац авахад нөлөөлнө гэдгийг ч онцолж байсан юм. Мөн тариалалт энэ сарын 25 гэхэд бүрэн дуусахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
| Төв аймгийн хэмжээнд тариалалт эхэллээ | ||
| Үзсэн: 760 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.