Шууд Chart

Хятадын хөрөнгийн биржүүдийн гол индексүүд уналттай гарч байна

2019-05-07 11:09:03

Сүүлд ирсэн мэдээллээр Америкийн Хятадын худалдааны хэлэлцээнд  оролцогч  Хятадын төрийн зөвлөлийн дэд сайд Лю Хэ  товлосон хугацаанаасаа 3 хоногийн дараа Вашингтонд  айлчлах юм байна.  Түүнчлэн нэг өдрийн л хугацаагаар тэнд ажиллах тухай Хятадын  хэвлэлүүд мэдээлж байна.

Уг нь  2 улсын худалдааны дайнд эцэс тавих 11 дэх шатны  хэлэлцээ энэ сарын 8 нл эхлэх  ёстой байсан ч ийнхүү  гол оролцогчдын нэг товлосон хугацаанаасаа хоцорч хүрэлцэн  ирэхээр байгааг мэдээлж байна.  Түүнчлэн  Лю Хэгийн  Вашингтон дахь ажлын айлчлалын хугацаа  хойшилж,  бас багассаныг  Вашингтон Бээжингийн ээлжит хэлэлцээ цуцлагдах нь гэсэн  мэдээллийг баталж өгч байгаад тооцож байна. Энэ хооронд  2 талд  төдийгүй дэлхий нийтэд хүлээлт үүсгээд байгаа худалдааны хэлэлцээ саатаж гацаж мэдэхээр  байгаад  Хятадын  хөрөнгө оруулагчид  лав ихээхэн сэтгэл  зовниж байгаа  бололтой.  Үүнийг  Хятадын хөрөнгийн биржүүдийн  гол индексүүдийн  өнөөдрийн уналт баталж байна гэж  шинжээчид тодорхойлж байна.  АНУ-ын Ерөнхийлөгч  Твиттерээрээ  Хятадын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг  нэмэхээр  төлөвлөж байгаагаа зарласны дараа  Хятадын Шанхай, Шэньжэний хөрөнгийн  биржүүдийн гол индексүүд  5-6  хувиар унасан  байна. 

Тухайлбал Шанхай композит 5,19 хувиар унаж  2918,65 нэгжид хүрсэн байна. Харин Шэньжэн композитийнх 6,15 хувиар унажээ. Түүнчлэн  Хонконгийн  Хансенг  индексийн уналт  2,46 хувьд хүрсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын хөрөнгийн биржүүдийн гол индексүүд уналттай гарч байна  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй