Шууд Chart

Помпео: Умард Солонгостой яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ

2019-05-07 11:13:46

Өнгөрсөн  бямба гаригт Умард Солонгос бага тусгалын хэд хэдэн пуужингийн туршилт хийсэн тухай тус улсын зэвсэгт хүчний штабын  дарга нарын хорооноос албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл  АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга  энэ пуужингуудыг нь бага тусгалын гэхдээ балластик  байх магадлалтай гэж үзэж байгаагаа  илэрхийлсэн  байна.  Үүний зэрэгцээ тэрээр ийм туршилт хийсэн ч Умард Солонгосын талтай хийх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа  мэдэгдсэн байна.

 Майк Помпео  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга: Бид  өнөөг хүртэл   Умард Солонгосын  цөмийн  хөтөлбөрийг бүрэн устгах тохиролцоонд хүрэх боломжтой гэдэгт итгэж найдсаар  байгаа.  Умардын удирдагч Ким саяхан хүртэл  үүнийгээ  баталж хэлсэн.  Тиймээс ч өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн туршилт нь  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн үйл явцад саад учруулахгүй байх гэж  найдаж байна.  Бид хэлэлцээний ширээнийхээ ард сууж,  хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүсч байгаа.  Харин  НҮБ ын аюулгүйн зөвлөлийн зүгээс Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бол  цуцлах болоогүй гэдгийг   Пёньяны  энэ туршилт  батлаад өгчихлөө. 

АНУ-ын  Ерөнхийлөгч Дональд Трамп  мөн  Умард Солонгостой   цөмийн хөтөлбөртэй нь холбоотой асуудлаар  тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна.  Мөн  БНАСАУ-ын  төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун  амлалтаасаа буцахгүй гэдэгт  итгэж  байгаагаа ч  олон нийтийн сүлжээ  Твиттер дэх хуудсаараа дамжуулан илэрхийлж байлаа. энэ сонирхолтой дэлхий ертөнцөд боломжгүй зүйл гэж байхгүй ч Ким Жон Ун  Умард Солонгосын   эдийн засгийн  асар их нөөц боломжийг  ойлгон ухаарч,  нааштай  хийж байсан бүхэндээ  цэг тавихыг хүсэхгүй байх хэмээн найдаж байгаагаа Трамп Ерөнхийлөгч илэрхийлсэн байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Помпео: Умард Солонгостой яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй