Монголоос илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг Сирийн иргэдэд хувиарлаж эхэлсэн тухай дайтагч талуудыг эвлэрүүлэгч Оросын төвийн албан ёсны төлөөлөгч Сергей Смолинский мэдээлснийг Риа новости дамжуулж байна. Энд тэмдэглэснээр Оросын агаар сансрын хүчний онгоцуудаар Сирийн Хмеймим агаарын цэргийн баазад Монголын нийт 8 тонн тусламжийг хүргэсэн байна.
Смолинский Монгол улсын Сирийн ард түмэнд үзүүлж байгаа энэ тусламж дэмжлэг өнөөдөр чухал шаардлагатайг онцолсон байна. Мөн ОХУ Монгол улсын хамтарсан энэ тусламж нь өнөөгийн нөхцөлд яг цагаа олсныг тэмдэглэн хэлсэн байна. Харин Манай улсын зэвсэгт хүчний жанжин штабын удирдах газрын дарга Оросын батлан хамгаалах яамныхны дэмжлэгтэйгээр Сирийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг дахиад нэг удаа зохион байгуулж магадгүйгээ мэдэгдсэн байна. Сирид 2011 оноос хойш зэвсэгт мөргөлдөөн иргэний дайн үргэлжилж байгаа юм. 2017 оны сүүлчээр Сири дэх Исламын улс террорист бүлэглэлийнхнийг ялсан тухай зарласан.
Харин одоо Сирийн нөхцөл байдлыг улс төрийн аргаар зохицуулах, дайнд сүйдсэн хот суурингуудыг сэргээн босгох, дүрвэгсдийг эх оронд нь буцааж авчрах нь гол зорилт болоод байгаа юм.
| Риа новости: Монголын 8 тонн хүмүүнлэгийн тусламжийг Сирийн иргэдэд хувиарлаж байна | ||
| Үзсэн: 725 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.