Шууд Chart

Цагааннуурын боомт энэ сарын 9-ний өдөр амарна

2019-05-07 15:29:40

ОХУ-д аугаа их Эх орны дайны ялалтын 74 жилийн ойн баяр тохиож байгаатай холбоотой Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын боомт энэ сарын 9-ний өдөр амрах ажээ. Энэ талаар аймгийн Гаалийн газрын дарга С.Хавал мэдээллээ.

Харин боомтын үйл ажиллагаа 10-ны өдрөөс хэвийн үргэлжлэх аж.

Тус аймагт дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 5-ны хооронд хорио цээрийн дэглэм тогтоосон. Энэ хугацаанд боомтын үйл ажиллагаа түр саатсан ч өчигдрөөс хэвийн ажиллаж эхэлжээ. Хөл хорио цуцлагдсанаар ачаалал үүсэж болзошгүй тул шаардлагатай тохиолдолд боомт уртасгасан цагаар ажиллана гэдгийг тэрээр хэллээ. 

Сурвалжлагч: Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагааннуурын боомт энэ сарын 9-ний өдөр амарна  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй